Хойд Солонгосын иргэд өдгөө архи уух, дуулах, хөгжилдөх ямар нэгэн уулзалтад оролцох эрхгүй боллоо. Түүнчлэн Хойд Солонгосоос мэдээллийн хяналтыг бэхжүүлсэн талаар “Yonhap” агентлаг дурьджээ.

Зугаацахтай холбоотой бүхий л арга хэмжээг хориглосон нь саяхан цөмийн туршилт явуулсантай холбоотой Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээнд таагүй нөлөөлөл үүссэнийг зогсоох гэсэн оролдлого бололтой гэсэн Fox News таамаглаж байна.

By updown

13 thoughts on “Ким Чен Ун иргэдээ уух, дуулах, хөгжилдөхийг хоригложээ”
  1. Хойд Солонгосыг шүтээд байдаг манай хүмүүс энийг сайн бодоосой. Ард түмнээ, 26 сая хүнээ зүгээр л боол болгосон байшдээ, бүх эрх чөлөөгөө хязгаарлуулсан, ядуу тарчиг, өлсгөлөнд нэрвэгдсэн золгүй ард түмэн болжээ, Ким Чен Уныг алж устгаж хэрэгтэй, үүнтэй харьцуулахад бид ядуу ч гэсэн жаргалтай амьдарч байна доо

  2. Сайн, уугаад л дуулаад л байдаг ард түмэн мөхдөг юм гэнэ лээ. Манайд ч гэсэн хоригловол таарна. Ер нь ядуу зүдүү хөгжил муутай байж яасан гэж ууж дуулах вэ дээ,

  3. Энэ ч гүтэгсэн муучилсан шал худлаа мэдээлэл байх аа. Ингэж нэгнээ харлуулдаг сурталчилгаа байдаг. Инээж хөхрөхийг хоригох нь л дээ.

  4. Монголчуудаа та нарын муулаад үзэн ядаад байгаа Ардчилал 90 онд гараагүй бол бид ийм л болох байсан юм

  5. Иим дүрэм журам яг одоо монголд л хэрэгтэй бна өөриин гэсэн оюун ухаантай агуу удирдагч

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн