БЗД-ийн дөрөвдүгээр хороонд “Манай охин хар тамхины өвс хэрэглэсэн байж магадгүй” гэсэн мэдээллийг энэ сарын 17-нд цагдаагийн байгууллага шалгасан байна. Ингэхэд тус хороонд оршин суух 15 настай эмэгтэй Х нь зүс таних Т гэгчтэй мансууруулах төрлийн ургамал сорж хэрэглэсэн байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн XI хороонд “Манай хүү агсараад байна” эгсэн мэдээлэл энэ сарын 18-нд иржээ. Уг мэдээллийн дагууу шалгахад тус хороонд суух 22 настай эрэгтэй Х нь мансуурсан байдалтай байсныг илрүүлсэн гэв. Хэргийг шалгаж байгаа аж. Мөн Сүхбаатар дүүргийн I хороонд жолооч мансуурсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Замын цагдаагийн зохицуулагч постонд үүрэг гүйцэтгэж байгаад Замын цагдаагийн газрын уулзвараас зүүн зүгт хөдөлгөөнд оролцож явсан BMW автомашины жолооч мансуурсанб байдалтай байна гэснийг хүлээн авч шалгасан гэнэ. Ингэхэд тус хороонд оршин суух 21 настай эрэгтэй М нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэн мансуурсан болохыг тогтоосон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Иймээс иргэдийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж анхааралтай байхыг санууллаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

By updown

2 thoughts on “Өсвөр насны хүүхэд мансуурч байсныг цагдаагийнхан шалгаж эхэлжээ”
  1. эээ бүү үзэгд, энэ хүмүүс өөртөө бол яахав гэж бодоход гэмгүй яваа нэгнийг хохироох бий дээ, айчихлаа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн