“Thomson Reuters Foundation” сайн дурын байгууллагаас дэлхийн эмэгтэйчүүдэд аюултай их хотуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Египетийн Каир хот тэргүүлсэн байна. Жагсаалтыг шинжээчдийн санал асуулгад үндэслэн гаргасан аж. Ингэхдээ бэлгийн хүчирхийллийн түвшин, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн боломж, боловсрол эзэмших боломж зэрэг шалгууруудаар үнэлжээ. Түүнчлэн дэлхийн их хотуудад тархсан тодорхой соёлын уламжлал, эмэгтэйчүүдэд зүслэг хийх, хүсээгүй байхад нь хүнд богтлуулж гэрлүүлэх зэрэг ёс заншлыг ч авч үзжээ.

19 сая орчим хүн амтай Египетийн нийслэлийн хувьд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх өндөр эрсдэл, түүнчлэн хүчээр гэрлүүлдгээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Түүнчлэн эхний тавд Пакистаны Карачи, Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын нийслэл Киншаса, Энэтхэгийн нийслэл Дели, Перугийн Лима багтжээ.

Харин эмэгтэйчүүдэд хамгийн аюулгүй их хотын тоонд Лондон орсон байна. Их Британийн нийлслэл дөрвөн шалгуурын хоёрт нь буюу эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн боломж гэсэн үзүүлэлтүүдэд тэргүүн байр эзэлсэн аж. Манай хойд хөршийн нийслэл Москва хотын тухай бэлгийн хүчирхийллийн түвшнээрээ Токиогийн араас хоёрдугаарт орж, эрүүл мэнд, шашин соёлын уламжлал, практик эмэгтэйчүүдийн амьдралд нөлөөлдгөөрөө хамгийн аюулгүй хот болж чаджээ.

“Thomson Reuters Foundation” 19 их хот бүрт эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн 20 шинжээчид хандсан байна. Ингэхдээ эрдэм шинжилгээний ажилтнууд, төрийн бус байгууллагын ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагынхан, улстөрчид, блогчдоос санал авчээ.

Шинжээчдийн жагсаалтыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, тухайн хотод үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээр бүрдүүлжээ. Үүнээс гадна интернэтийн хайлтын системд илүү алдартай эмэгтэйчүүдийн шинжээчдийн нэрээр гаргасан байна. Санал асуулгад нийт 380 шинжээч оролцож, 355 хариулт өгчээ. Санал асуулгыг утсаар болон цахим шуудангаар 2020 оны зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 28-ны дотор авсан аж.

Ингээд эмэгтэйчүүдэд аюултай их хотуудын жагсаалтыг хүргэе.

1.      Каир, Египет

2.      Карачи, Пакистан

3.      Киншаса, Ардчилсан Бүгд найрамдах Конго улс

4.      Дели, Энэтхэг

5.      Лима, Перу

6.      Мехико, Мексик

7.      Дакка, Бангладеш

8.      Лагос, Нигери

9.      Жакарта, Индонез

10.  Стамбул, Турк

11.  Сан-Паулу, Бразил

12.  Буэнос-Айрес, Аргентин

13.  Нью-Йорк, АНУ

14.  Манила, Филиппин

15.  Шанхай, Хятад

16.  Москва, Орос

17.  Парис, Франц

18.  Токио, Япон

19.   Лондон, Их Британи

 

 

By updown

2 thoughts on “Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд”
  1. Ene niitlel buruu tashaa medeelel egsen baina Bi Paris bolon London xotuudad ajillaj amidardag Men New York xot ruu bainga ajliin shugamaar yavdag Edgeer xotuudad emegtei xymyysiih ailgaad baidag yamr ch zyil baixgyi Medeelelee niitlexeesee emne sain shalgaj baix xeregtei shyy

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн