Дэлхийд

Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

“Thomson Reuters Foundation” сайн дурын байгууллагаас дэлхийн эмэгтэйчүүдэд аюултай их хотуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг Египетийн Каир хот тэргүүлсэн байна. Жагсаалтыг шинжээчдийн санал асуулгад үндэслэн гаргасан аж. Ингэхдээ бэлгийн хүчирхийллийн түвшин, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн боломж, боловсрол эзэмших боломж зэрэг шалгууруудаар үнэлжээ. Түүнчлэн дэлхийн их хотуудад тархсан тодорхой соёлын уламжлал, эмэгтэйчүүдэд зүслэг хийх, хүсээгүй байхад нь хүнд богтлуулж гэрлүүлэх зэрэг ёс заншлыг ч авч үзжээ.

19 сая орчим хүн амтай Египетийн нийслэлийн хувьд эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх өндөр эрсдэл, түүнчлэн хүчээр гэрлүүлдгээрээ тэргүүн байр эзэлсэн байна. Түүнчлэн эхний тавд Пакистаны Карачи, Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын нийслэл Киншаса, Энэтхэгийн нийслэл Дели, Перугийн Лима багтжээ.

Харин эмэгтэйчүүдэд хамгийн аюулгүй их хотын тоонд Лондон орсон байна. Их Британийн нийлслэл дөрвөн шалгуурын хоёрт нь буюу эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, эдийн засгийн боломж гэсэн үзүүлэлтүүдэд тэргүүн байр эзэлсэн аж. Манай хойд хөршийн нийслэл Москва хотын тухай бэлгийн хүчирхийллийн түвшнээрээ Токиогийн араас хоёрдугаарт орж, эрүүл мэнд, шашин соёлын уламжлал, практик эмэгтэйчүүдийн амьдралд нөлөөлдгөөрөө хамгийн аюулгүй хот болж чаджээ.

“Thomson Reuters Foundation” 19 их хот бүрт эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн 20 шинжээчид хандсан байна. Ингэхдээ эрдэм шинжилгээний ажилтнууд, төрийн бус байгууллагын ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагынхан, улстөрчид, блогчдоос санал авчээ.

Шинжээчдийн жагсаалтыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн, тухайн хотод үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээр бүрдүүлжээ. Үүнээс гадна интернэтийн хайлтын системд илүү алдартай эмэгтэйчүүдийн шинжээчдийн нэрээр гаргасан байна. Санал асуулгад нийт 380 шинжээч оролцож, 355 хариулт өгчээ. Санал асуулгыг утсаар болон цахим шуудангаар 2020 оны зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 28-ны дотор авсан аж.

Ингээд эмэгтэйчүүдэд аюултай их хотуудын жагсаалтыг хүргэе.

1.      Каир, Египет

Cairo-Egypt Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

2.      Карачи, Пакистан

Karachi-Pakistan Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

3.      Киншаса, Ардчилсан Бүгд найрамдах Конго улс

09-28-2016Kinshasa Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

4.      Дели, Энэтхэг

Delhi-India Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

5.      Лима, Перу

Lima-Peru Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

6.      Мехико, Мексик

Mexico-Mexico Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

7.      Дакка, Бангладеш

Dhaka-Bangladesh Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

8.      Лагос, Нигери

Lagos-Nigeria Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

9.      Жакарта, Индонез

2016-11-04T075115Z_1996233751_D1BEUKVYGPAB_RTRMADP_3_INDONESIA-PROTESTS Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

10.  Стамбул, Турк

Istanbul-Turkey Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

11.  Сан-Паулу, Бразил

Sao-Paulo-Brazil Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

12.  Буэнос-Айрес, Аргентин

busiest-pedestrian-street-buenos-aires Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

13.  Нью-Йорк, АНУ

New-York-USA Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

14.  Манила, Филиппин

Divisoria-Market-Manila-Philippines-AspirantSG Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

15.  Шанхай, Хятад

image2 Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

16.  Москва, Орос

Moscow-Russia Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

17.  Парис, Франц

Paris-France Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

18.  Токио, Япон

Tokyo-Japan Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

19.   Лондон, Их Британи

London-United-Kingdom Эмэгтэйчүүдэд хамгийн аюултай их хотууд

 

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Ene niitlel buruu tashaa medeelel egsen baina Bi Paris bolon London xotuudad ajillaj amidardag Men New York xot ruu bainga ajliin shugamaar yavdag Edgeer xotuudad emegtei xymyysiih ailgaad baidag yamr ch zyil baixgyi Medeelelee niitlexeesee emne sain shalgaj baix xeregtei shyy

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close