Завхан аймагт тарваган тахлаар өвчилсөн иргэний бие маш хүнд байна

2020-09-07 12:041min0
5d78536d0fb74

ЭМЯ-ны өнөөдрийн хурлаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний тохиолдол батлагдсан.

Тухайн иргэний биеийн байдал хүндэрч уушгины хэлбэрт шилжсэн. Уг өвчтөн өмнө нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлсэн бие нь хүндэрсэн байсан бөгөөд аймгаас мэргэжилтнүүд очиж ажиллаж байна.

Одоогоор тус иргэний биеийн байдал маш хүн байгаа. Уушгины хэлбэр учраас ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ хүний нэгдүгээр хавьтал болох 25 хүнд тарваган тахлын нян үүсгэгчийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдваргүй гарсан” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй