Асар том шилтгээн, өөрийн гэсэн агаарын парк, мянга мянган үнэтэй автомашин гараашт нь өрөөстэй байна гэхээр үлгэр л гэж бодож байна уу. Тэгвэл тийм биш ээ. Энэ бол Брунейн султаны асар их хөрөнгөний зөвхөн нэг хэсэг юм. Тэрбээр дэлхийн хамгийн баян хаадын жагсаалтад хоёрдугаарт ордог бөгөөд зөвхөн алтан тавагнаас хооллодог. Тэрбээр үсээ засуулахаас эхлээд хувийн дээд зэрэглэлийн онгоцоор аялах гээд бүх зүйл нь тансаглал дунд болдог.
Энэхүү баян султаны үнэлж баршгүй тансаг амьдралтай танилцацгаая.
Брунейн султаны хөрөнгө 15 тэрбум фунт стерлингээр үнэлэгддэг. Тэрбээр дэлхийн хамгийн баян хаадын жагсаалтад Тайландын хааны дараа хоёрдугаарт ордог байна.
2019 оны дөрөвдүгээр сарын эхээр лалын энэ улсын тэргүүн бэлгийн уламжлалт бус чиг хандлагыг хамгийн хурцаар эсэргүүцэгч гэдгээрээ олонд алдаршсан. Тухайн үед тэрбээр Бруней улсдаа шариатын хууль нэвтрүүлж, ижил хүйстнүүдийг чулуугаар цохиж шийтгэх болно гэж мэдэгдсэн юм.
Брунейн зэрлэг балмад хуулиар мөн хулгай хийсэн хүний хөл, гарыг тасдах, архи хэрэглэсэн лалын шашинтнуудыг банздаж шийтгэх ял оноохоор болжээ.
Хүнлэг бус эдгээр хуулиас болж дэлхий дахины шүүмжлэлд өртөж, жүжигчин Жорж Клуни л гэхэд цаашид Брунейн султаны эзэмшлийн зочид буудалд саатахгүй гэдгээ илэрхийлсэн аж. Гэвч нефтийн худалдааны ашгаараа секундэд 80 фунтээр нэмэгддэг хааны асар их хөрөнгөнд ийм бойкот нөлөөлөхгүй л болов уу.
Өдгөө 72 настай султан Хассанал Болкиах газрын тосоор баялаг улсаа 52 жилийн турш удирдаж байна. Тэрбээр Их Британийн хатан хаан II Елизавета, Филипп хунтайж гээд олон хаадын угсаатай уулзаж байсан хүн юм.
Тэрбээр үнэтэй автомашинд хорхойсдог гэдгээрээ алдартай. Түүний цуглуулгын машины 10 сая фунтээс давсан өртөгтэй. Тансаг зэрэглэлийн машинаас гадна султан харш, шилтгээнүүдийн хэдэн арван цуглуулгатай, цэвэр алтан элементээр чимэглэсэн хааны хувийн онгоцоор нисдэг.
Султан Брунейгээс өөр улсад аж төрдөг хайртай стилистээрээ нэг удаа үсээ засуулахдаа 19 000 фунт төлдөг. Үсээ засуулахын тулд хувийн онгоцоороо нисдэг байна.
Лалын шашинт Брунейн тэргүүн хурим найранд дуртай. Тэрбээр өөрөө гурван ч удаа хуримаа хийж, хуримлах тоолондоо сая саяыг үрж байжээ.
1965 онд залуу хаан анх өөрийнхөө үеэл Пенгиран Анак Салехетэй гэрлэж, зургаан хүүхэдтэй болжээ. Энэ эмэгтэйгээс гарсан Аль-Мухтади нь угсаа залгамжлагч хунтайж юм. Брунейд олон эхнэртэй болохыг хуулиар зөвшөөрдөг болохоор султан хоёр дахиа гэрлэсэн байна. Гэхдээ түүний анхны эхнэр нь их хатан нь хэвээр үлджээ.
Султан хоёр дахь эхнэр Мариам Абдул Азизтайгаа олон улсын агаарын тээврийн үйлчлэгч байхад нь танилцаж, 1982 онд гэрлэсэн байна. 2003 онд дөрвөн хүүхдийнх нь эх болсон Мариамаас салж, гурав дахиа гэрлэхээс өмнө түүний бүх цол, хэргэмийг хураан авчээ.
Хүүхэмсэг султаны сүүлчийн эхнэр нь сэтгүүлч, телевизийн хөтлөгч Азриназ Мазхар болсон бөгөөд тэрбээр хаандаа хоёр хүүхэд төрүүлж өгчээ. Гэвч энэ гэрлэлт удаан үргэлжлээгүй, 2010 онд салцгаасан аж.
Султан 12 хүүхдийн эцэг болсон ч хүүхдүүдийнхээ хурим найранд гар татдаггүй юм байна. Тэрбээр төрсөн хүүхдүүддээ таван удаа тансаг хурим зохион байгуулж, долоо хоногоор найрлаж, тус бүрт нь 5 сая орчим фунт зарцуулж байлаа.
Түүний том хүү, угсаа залгамжлагч хунтайж нь 17 настай Сара Саллехтай гэрлэхэд сүйт бүсгүйг жинхэнэ бриллиантаар чимэглэсэн хувцсаар гоёж, цэвэр алтан өсгийтэй гутал өмсгөж байжээ.
Том охин Рашида гүнжийн хуриман дээр нь Уитни Хьюстон тусгайлан ирж, дуулсан гэдэг. Султан энэхүү тоглолтынх нь төлөө дуучинд 5,5 сая фунт төлжээ.
Гэхдээ энэ бүх хурим түүний 50 насны ойн хаана нь хүрэхгүй. 1996 онд тэрбээр ойдоо зориулж, 20 сая фунт зарцуулсан байна. Баярын үеэр поло тэмцээн болж, баярын тансаг үдийн зоогт 3000 зочинд белуга халимны түрс, зочид хэдий хэмжээгээр хүснэ, тэр хэмжээгээр оргилуун дарс өгч байлаа. Баярын төгсгөлд зочин бүрт цэвэр алтаар хийсэн дурсгалын медаль бэлэглэж байжээ.
Султан баяраар нь гурван тоглолт хийж өгөхийг хүсч, Майкл Жексонд 14 сая фунт төлсөн гэдэг.
Брунейн 29 дэх султаны гэр Инстана Нурул Иман ордонд байрладаг. Энэ бол энэ дэлхий дээр байдаг, хаадын хамгийн том шилтгээн юм. Энэ тансаг барилгыг хоёр жилийн турш барьсан бөгөөд 1 тэрбум фунт зарцуулсан гэдэг. Гайхамшигт энэ шилтгээн нь 1788 өрөө, 257 угаалгын өрөөтэй юм байна. Ордны дотор талыг алт, бриллиантаар чимэглэжээ. Шилтгээний нутаг дэвсгэрт таван усан сан, 5000 зочин байрлах ёслолын заал, 1500 хүний лалын сүм байрладаг.
Энд 200 одой морь бүрэн агааржуулалттай морины жүчээнд тансаг байдлаар идээшдэг байна.
Эх сурвалж: bigpicture.ru
13 comments
Чааваас
иргэд нь хүртэл маш чинээлэг амьдардаг гэсэн байхыг нь уншиж блаа
Иргэд нь чинээлэг амьдардаг бол ингэж явахаас ч яахав дээ тээ
Дэлхийн аль ч улсад зочилсон зөвхөн 1 гэсэн тоотой дугаартай машин авч явж хэрэглэдэг.
Udahgui mongol bayachuud uunees iluu bayan bolnoo. Mongol hunii shunal uunees iluu.
Манай олигархууд ч ингэж солиорч чадна
Алтан машин унаж алтан аяганд хоол цай идээд юу ч өөрчлөгдөхгүй.
алтаар баадаг байлгүй дээ
азтай новш юмаа гэж хараахаас
алтаар баадаг байлгүй дээ
Haha Khaan..shuude haantai oorsdiigo jisheed muultsgaagad bhin haha..haan ingej amideahgu tge hen ingej amidrahiin..harin ch daruuhan ehnereesee salsan bna .haha khaan bol tolgiig ni avan ch bolishde ..yama yok bga bish
Хүний хувь заяа гэж
манай дээрэмчид энэ хүний хажууд хоосон хонож байгаа санагддаг байх даа