Хойд Солонгосын 4.7 сая иргэн цэрэгт элсэж, дайнд оролцохоо илэрхийлжээ

Хойд Солонгосын 4.7 сая иргэн сайн дураараа цэрэгт элсэж, АНУ-ын эсрэг дайнд оролцход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт (2017.09.21)  хэдэн сая залуус, 1.22 сая эмэгтэйчүүд цэрэгт элсэх хүсэлтээ засгийн газартаа ирүүлсэн байна. Өмнөд Солонгосын хэвлэлүүд  үүнийг ард иргэдээ нэгтгэх үзэл суртлын арга хэмжээний нэг хэлбэр гэж үзжээ.

АНУ болон Хойд Солонгосын харилцаа хүйтэрч, хурцадмал байдалд хүрсэн нь дайн гарч болзошгүй гэсэн таамаглалыг дэлхий дахинд төрүүлээд байгаа юм. Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд хоёр орны удирдагчдын харилцаа муудаж “үгэн дайн” эхлүүлээд байгаа билээ. Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт байлдааны бөмбөгдөгч онгоцоо Пхеньяаны зүг хөөргөн сүрдүүлсэн бол Ким Чен Ун АНУ-ын эсрэг зогсох хүчтэй гэдгээ илэрхийлээд байна.

10 thoughts on “Хойд Солонгосын 4.7 сая иргэн цэрэгт элсэж, дайнд оролцохоо илэрхийлжээ

  1. Зочин 2017-09-29 14:14 at 14:14

    ТЭГЭЭД БАЙЛДААЧ ДЭЭ. ХОЙД СОЛОНГОС СҮЙРНЭ ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  2. дунлговь наранхүү 2017-09-29 14:45 at 14:45

    өлсгөлөн зэвсэг муутай байж юу ярина вэ

    Хариулах
  3. sawaagui nohod sarand hutsaw 2017-09-29 15:50 at 15:50

    ta nar yaaj medej baigaa yum haha

    Хариулах
  4. ZOCHIN 2017-09-29 15:55 at 15:55

    SOLONGOS RUU HUUHDUUDEE YAVUULSAN HUMUUS BUTSAAJ TATAJ AVNA UU? MASH AYULTAY NUHTSEL UUSCH BAYNA SHUU!!! UMNED SOLONGOS 100 HUVI SUYRNE SHUU!!!

    Хариулах
  5. МММ 2017-09-29 19:03 at 19:03

    ЦЭРЭГТ ЯДАЖ Л ӨЛСӨХГҮЙ ХООЛ ХУВЦАСТАЙ АЖИЛТАЙ САНАА АМАР БОЛОХООР ЦЭРЭГТ ЯВАГСАД ИХ БАЙГАА БАЙХ ШҮҮ. ДАЙН БОЛЛОО ГЭХЭД ЦЭРГҮҮДИЙН ХҮЧЭЭР БАЙЛДАХГҮЙ БАЙХ АА.

    Хариулах
  6. Н Дашка 2017-09-29 22:05 at 22:05

    Улс орноо хамгаалах гээд бна

    Хариулах
  7. Kk 2017-09-29 23:45 at 23:45

    Ih medegch nar kk

    Хариулах
  8. ok 2017-09-30 00:25 at 00:25

    Bi dohio ugnu shu martavaa ta 2 tegee l buun hohirol

    Хариулах
  9. Нэргүй 2017-09-30 08:54 at 08:54

    Орчин үеийн дайнд цэрэг олон гээд сүржигнэх хэрэггүй байхдаа энэ чинь цөмийн дайн шүү дээ хүсэх зүйл биш

    Хариулах
  10. Зочин 2017-10-01 14:26 at 14:26

    Хойдууд цөмийн бөмбөгтэй болоод л ингээд байгаа юм. Түүнээс биш аль хэдүйн АНУ аль хэдүйн арчаад хаяасан. Үнэхээр бөмбөгтэй хүн баян ядуу нь хамаагүй том дуугарч байна. АНУ яаж ч чадахгүй байна. Хэрэв дайн болбол Япон, Өмнөд Солонгос будаа болох нь ойлгомжтой.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн