Мэдээгүйжүүлж хийсэн эмчилгээний дараа төрөлх хэлээ мартжээ

2017-09-29 13:011min1
хагалгаа

Италийн Салерно мужид 27 настай эмэгтэй мэдээгүйжүүлж хийсэн эмчилгээний дараа сэрэхдээ төрөлх итали хэлээ мартаж, эмч нартай зөвхөн англиар яриад эхэлжээ. Анхандаа эмч нар үүнийг хошигнон хүлээн авсан боловч удалгүй нэг л биш болохыг нь мэдэж, мэдрэлийн эмчийг дууджээ.

Хамгийн гол нь эмч нараас нэг нь англиар ч ярьж чаддаггүй нь байдлыг улам хүндрүүлжээ. Ийнхүү гурван цагийн турш англиар ярьсан бүсгүй дахин итали хэлээ санаж эхэлсэн байна. Бүсгүй гадаад хэлэнд их сонирхолтой, нутгийн хүүхдүүдэд англи хэл заадаг байсан аж.

Эх сурвалж: TGCOM24

1 сэтгэгдэлтэй

  • 2

    2017-09-29 14:03 at 14:03

    ДҮРДЭЭ ХЭТ ИТГЭСЭН АВГАЙ БАЙНА.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй