Манай улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд эдийн засгийн өнөөгийн жишигтэй харьцуулахад 14 хувиар бууруулна гэсэн зорилт дэвшүүллээ. “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум ирэх сарын 3-4-нд Улаанбаатар хотод зохиогдох юм.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлаар тус конвенцийг хэрэгжүүлэх олон улсын харилцааны шинэ хэрэгсэл болох Парисын хэлэлцээрт дэлхийн 197 улс гарын үсэг зурсанаас 166 улс соёрхон баталжээ.