Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага нь НҮБ-ын Гамшгийг бууруулах Олон Улсын стратегийн байгууллагаас санаачилсан “Гамшигт тэсвэртэй Хотуудыг бий болгоё” уриан дор хот, суурин газрын гамшгийн эрсдлийг бууруулах, түүнийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрт хувь нэмэр оруулах үүднээс “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд яаралтай үед шуурхай арга хэмжээ авах, анхны тусламж үзүүлэх тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газарт 61,495,251 төгрөг, есөн дүүргийн Онцгой байдлын хэлтэст 77,952,575 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
“Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл нь Байгууллагын гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхийг үнэлэх үнэлгээ, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргачлал, “Өрхийн бэлэн байдлыг хангах” зэрэг сургалтын багцууд боловсруулан, гамшгийн эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг Дэлхийн Олон Улсын байгууллагатай хамтран гүйцэтгэж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.