Энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн 11 хорооллоос 11 настай Т хүүг хулгайлах гэж байсан хүн хэн болохыг цагдаагийн байгууллага олж тогтоосон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээлсэн байна. Хүүгийн аманд юм хийж байгаад баригдсан энэ хүний дүрс бичлэг гудамжны камерт үлдсэн байсан. Мөн халдлагад өртсөн хүүхдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг авч эхэлжээ.

Сэжигтэн этгээд хүүгийн амыг эмийн гаралтай бодис шингээсэн алчуураар таглаж ухаан алдуулах гэж оролдсон байна. Хохирогч хүүг гэрийнхээ ойролцоо халдлагад өртөх үед хөрш айлын эмэгтэй тааралдаж, халдлагыг зогсоожээ. Эмэгтэй хүүг үл таних хүний гараас салгах үед сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан байна. Халдлагын дараа хүү мансуурсан байдалтай байсан ба хамраас цус гарсан байж. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайн байгаа гэж албаныхан мэдээлэв.

Насанд хүрээгүй хүүхдээ гадуур ганцааранг нь явуулахгүй байх, таних танихгүй этгээдээс холуур тойрох, сэжигтэй хүнтэй тааралдсан тохиолдолд бусдаас тусламж гуйж байхыг хүүхдүүддээ зааж сургаарай, эцэг эхчүүдээ!

 

By updown

14 thoughts on “Хүүхэд хулгайлах гэж байсан этгээд хэн болохыг олж тогтоожээ”
  1. Tsagdaa tagnuul iim hereg deer shuurhai ajillaj taslan zogsooh yostoi.Yaduurah tusam gemt hereg ihsene!Bid eruul ayulgui orchind ur huuhdee usguj taivan saihan niigmiig bii bolgohiin tuld luivarchidtai temceh yostoi. Iim aimaar heregiig hurdan ilruulj shalgahgui murtluu erhee hamgaalah udur uzel bodoloo ilerhiilsnii tuluu emegteichuuddee huch hereglej baigaa ni uneheer oi gutam durgui hurmeer bailaa!!!

  2. Хүний наймаа хийдэг хүмүүсийг өөрсдийг нь шууд цаазаар авах хэрэгтэй байгаа юм. Мэдээж л хүүхэд, хүн хулгайлж, амь насаар нь амь зуух сонирхолтой хүмүүс насаараа бидний хөлсөө гарган ажилласан мөнгийг зулгаан, тэжээлгэн амьдарна гэж бодохоор харамсалтай, утгагүй байгаа биз дээ.

  3. Hudlaa garchig ogch hoshgiruulsan medeelel bna, dotor ni hulgaichiig barisan gesen gants vg alga.Tiim btal tsagdaa nartaa bayarlalaa ntr gej ergvvteel

  4. Hunii naimaa har tamhitai hatuuhan temtseh heregtei. Tsaanaa bur suljee bgaa n todorhoi . Mer ser huuhed emegteichuud alga bolsoor bn. Amid yavah batalgaa alga

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн