Багш нарын 60 хувь нь ажил хаялт зарлажээ

“Багшийн цалинг түр нэмүүлэх” хороонд нэгдсэн багш нар цалингаа 1.6 сая болгож нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа. Тус хороо энэ сарын 18-нд хуралдаж шийдвэрлэсний дагуу өнөөдөр (2017.09.21) ажил хаялт зарлалаа.

Ажилт хаялт өглөө 08:00-17:00 цагт хүртэл үргэлжилэх аж. Одоогоор  ЕБС-ийн нийт 40 мянга гаруй багш нар буюу 60 хувь нь хичээлээ заахгүй бол үлдсэн 40 хувь нь хүүхдүүдээ хүлээн авч байна. “Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

Өчигдөр (2017.09.20) хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл, мэргэжлийн зэрэгтэй нь уялдуулна гэж шийдвэрлэсэн.

Мөн ЗГХЭГ-ын  дэд дарга У.Бямбасүрэн Монголын Боловсрол,  Шинжлэх Ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороонд өнгөрсөн мягмар гаригт (2017.09.19) төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдэгдэл хүргүүлсэн билээ.

3 thoughts on “Багш нарын 60 хувь нь ажил хаялт зарлажээ

  1. Тэнэг багш 2017-09-21 12:29 at 12:29

    Энэ багш нар хүүхэдүүдэд юу заасан гэж цалингаа голж байдаг байна аа зургаан настай хүүхэдэд Самбуу бухал хадав гэж бичиж явуулдаг багшийн цалинг нэмж болохуу

    Хариулах
  2. zochin 2017-09-21 12:43 at 12:43

    tsaling nemej bolno……..olon jiliin tursh sambuu buhal hadab gj zaaj irsen….

    Хариулах
  3. зочин 2017-09-22 13:19 at 13:19

    багш нарын цалин хавтгайд нь нэмэж болохгүй бол уу ямар нэгэн шалгуур үзүүлэлт гаргаж түвшин тогтоож ялгавартай олгох нь зүйтэй ажилласан жил арга туршлага сэтгэл зүтгэл сурагчдын болон эцэг эхийн үнэлгээ гэх мэт

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн