Х.Баттулга: Тэрийг мэдэхгүй, У.Хүрэлсүхээс асуу

Ерөнхийлөгч Х.Баттулга Нью-Йорк хотноо энэ сарын 14-нд эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд оролцоогүй, эх орондоо байгаа. Харин тэрбээр өнөөдөр (2017.09.20) НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзлаа. Үүнийхээ дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, зарим сонирхсон асуултад хариулт өглөө. Түүний яриаг хүргэж байна.

Х.Баттулга: Ерөнхийлөгчийн институци, НҮБ хоёр энэ үйл ажиллагаанд арай өөр, шинэ арга барилаар ажиллая гэдэг дээр санал нэгдлээ. Мөн таван том асуудлыг тойрч ярья. Ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны бохирдол, цөлжилт, мөн хүүхдийн асуудал, агаарын бохирдол гэсэн. Энэ таван асуудлыг яриад санал нэгтэй гарлаа. Саяхан бид Хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөгөөн хийсэн. НҮБ-тэй бид байнга хамтарч ажилладаг. Монгол Улс, Засгийн газар, Ерөнхийлөгч.

Энэ чуулганд очоогүйгээр ач холбогдолоо багасгаад байгаа юм биш. 72 за эсвэл 70 чуулган гэдэг ч юм уу, ийм тэгш тоотой чуулганд очих ёстой байх. Заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн чуулган Хүн төвтэй хөгжил гэсэн гэсэн ерөнхий сэдэвтэй юм билээ. Сирийн асуудал, Хойд Солонгосын асуудал ч гэдэг юм уу, ийм асуудлыг ярина. Би мэдээллийг авч байгаа.

Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил оролцоод явж байгаа. Мөн олон орон оролцоогүй юм билээ, Орос, Франц Герман ч гэдэг юм уу. Миний хувьд, жил болгон урьдны Ерөнхийлөгч оролцдог байсан. Энэ удаадаа Монгол Улсад өвөл ойртлоо. Хоёрдугаарт Засгийн газар маань огцорчихсон байгаа. Өнөө маргаашгүй шинэ Засгийн газар бүрдэх асуудал яригдана. Энэ асуудалд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн институци анхаарал тавьж байгаа юм аа. Ийм учраас энэ удаад оролцсонгүй. Заавал оролц гэсэн томьёолол байхгүй юм билээ.

Давосын чуулга уулзалт нэг сард болно. Энд эхэлж урилгаа явуулдаг юм байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд ч юм уу. Урилга одоогоор ирээгүй, нэр нь тодроогүй учраас одоогоор шийд гараагүй. Гэхдээ бид нар энэ гадаад айлчлалыг судалсны үндсэн дээр үр дүн, Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэсний үндсэн дээр энэ гадаад айлчлалуудыг хийж байна аа. Ийм зорилготой байгаа шүү гэдгийг мэдээлье.

-Засгийн газар огцорсон байгаа, УИХ-ын даргад Та ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал гаргасан боловч…?

-Ерөнхийдөө бол энэ Засгийн газар огцроод удлаа. Мөн Ерөнхий сайдаа, үүрэг гүйцэтгэгчээ томилоо, огцорсон Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч хийгээд яваад байж болохгүй ээ гэсэн анхааруулга, ийм санааг агуулсан бичиг явуулсан.

-Оффшор бүстэй холбоотой 49 хоногийг Ерөнхийлөгч болсныхоо дараа зарласан. Энэ бол тодорхой хэмжээгээр ууч сэтгэлээр хандаж байгаа. Хэрвээ хууль байхгүй байсан үед тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө нуусан бол 49 хоногтоо оруулаад ирэх юм бол уучлал хүсье гэсэн ийм сануулга юм байгаа юм. Энэ бол өнгөрсөн?

Энэ дээр АТГ ажил хийх ёстой. Яах гэж АТГ-ыг байгуулсан юм. Энэ улстөрчдийн авлигын асуудлыг олж ирэх асуудал дээр энэ байгууллага байгаа гэж боддог. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ байгууллага хуруугаа хөдөлгөхгүй байна. Эрх ашгийн сонирхол байна гэсэн ийм дүгнэлт хийж байна. Энэ тал дээр би 49 хоногийн дараа сэлэм гаргаад цавчаад биш, энэ байгууллагыг нь шахаж ажиллана аа.

-Нүүрс экспорттой холбоотой асуудал байна. Владивостокод хийсэн Ерөнхийлөгчийн гэрээнээс үүдэлтэйгээр Хятадын тал худалдан авалтаа бууруулж байна аа гэсэн ийм мэдээлэл сошиал ертөнц болон хэвлэлээр их явж байна. Ерөнхийдөө бол Хятадын АИХ-ын сонгууль болох гэж байгаа. Дээрээс нь Монгол тээвэр нэгтгэлээс танд гомдол гаргасан гэж сонссон. Үүн дээр дэлгэрэнгүй хариулт өгөхгүй юу?

-За, нүүрсний экспорт тээвэрлэлттэй холбоотой гомдлууд гараад эхэлж байгаа. Энэ гомдолтой холбоотойгоор тайлбарууд яваад байх шиг байгаа юм. Би Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч хөршийнхөө эсрэг ямар нэгэн мэдэгдлийг явуулаагүй ээ. Сонгуулийн үеэр сошиалаар янз бүрийн юм ярьсан. Сошиал гэдэг бол ардчилсан орны хувьд бол цензурдээгүй, хааж зогсоогоогүй ийм сэдэв. Нэг сар болоод МҮОНРТ-ээр ярилцлага өгөх явцдаа монголчууд 80 орчим хувь нь Буддын шашинтай, Буддын шашны тэргүүн ирэх ирэхгүй байх нь бидний дотоод асуудлаа л гэж ярьсан. Үе үеийн Ерөнхийлөгч нар ингэж ярьдаг. Энэ бол үнэн. Бидний бурхан шашнаа шүтдэг асуудалд битгий оролцоосой гэж ярьсан юм аа. Үүнийг гуйвуулж ярьдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа.

Нүүрсний хувьд би хэлдэг. Монгол орны хямраад байдаг эдийн засаг байхгүй. Нүүрсний үнийн өсөлт бууралт хоёр дээр л бид эдийн засгаа томьёолж ярьдаг юм аа. Тэгэхээр бид нар бодит эдийн засагтай байх ёстой. Бодит эдийн засаг гэдэг юу байх вэ гэхээр ажлын байрыг бий болгосон, нэмүү өртөг бий болгосон, нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортлосон улс байх ёстой юм аа. Нүүрсийг нь боочихоор эдийн засаг нь уначихдаг улс орон байж болохгүй ээ. Бид нар эндээс гарах ёстой. Энийг бол улстөржүүлж байгаа л хэрэг байгаа юм.

-Та түрүүн АТГ хөдлөхгүй байгаа гэсэн. Хууль хяналтын байгууллагад халаа сэлгээ, хариуцлага ярих тухай асуудал байгаа юу?

-Би бол өөрөө хүн халж солих эрх байхгүй. Санал болгодог. Их хурлаар ордог. Их хурал маань өнөөдөр ямар байдалтай байна вэ. Нэн түрүүнд Засгийн газраа байгуулах ёстой.

-Шинэ бүрдэх Засгийн газрын танхимаас ямар хүлээлттэй байгаа вэ?

-Шинэ бүрдэх Засгийн газар маань миний яриад байгаа, миний сонгуулийн мөрийн хөтөлбөрт байгаа, мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх чин зорилготой, ийм хүмүүс гараасай. Ийм Ерөнхий сайдтай болоосой гэсэн. Эх орноо гэсэн ийм хүмүүс гараасай гэсэн. Эх орноо телевизийн өмнө ярьдаг биш. Эх орноо яг чин зүрхнээсээ ярьдаг, манай тамирчид шиг, одоо юу гэх юм дээ, манай тамирчид шиг ийм хүмүүс гараасай гэж бодож байна.

-У.Хүрэлсүх сайд таныг дэмжиж ажилласан уу, сая сонгуулиар?

-Мэдэхгүй, тэрийг өөрөөс нь асуу (инээв).

17 thoughts on “Х.Баттулга: Тэрийг мэдэхгүй, У.Хүрэлсүхээс асуу

  1. иргэн 2017-09-20 16:46 at 16:46

    Өөрийнхөө холбогдоод байсан оффшор сонгуулийн үеэр баригдсэн тэрбум төгрөг төмөо замын талаар яагаад ч үг дуугарахгүй байгаа нь сонин байна.Холбогдолгүй л юм бол бардам мэдээлэл хийж нэр төрд халдсан нөхдүүдтэй хариуцлага тооцуулж нэр төрөө сэргээлэхгүй байгаа.Харинч эсрэгээрээ нөгөө шүүмжлээд яриад байсан нөхдүүд Баттулгатай нийлж ЗГ-аа унагаж намаа бутаргаж байгааг гайхаж байна.Жинхэнэ төрийн эрх мэдлийг наймаацалж тохирно гэдэг чинь энэ бишүү.Хуулийнхан ийм зүйлтэй эвлэрээд ямар гэрчгүй баримтгүй зүйлийг яриад төрийн ажлыг жинхэнэ утгаар нь наймаацалж байгаа нөхдүүдийн асуудлыг сенсаци болгож яриад байгаа чинь шударга зүйл юм байх даа.Шударга бай АН түүний гар хөл бологсод.

    Хариулах
    1. Нэргүй 2017-09-20 17:03 at 17:03

      Solioor wo chi. Harsan yum shig shaah Yuma. Miye unahaar chi uhchih geedl bga bololtoi. Bodit baiga baidlig Har.

      Хариулах
  2. irgen 2017-09-20 17:04 at 17:04

    teneg setgyylchid nyb-iin hurald ochih ochihgui asuugaad baihiin orond naad ulsad chin bolood baigaa asuudluudaa asuugaach

    Хариулах
  3. MON 2017-09-20 17:17 at 17:17

    DEMII SOONGO ZAILAAA

    Хариулах
    1. Нэргүй 2017-09-20 17:36 at 17:36

      Хятадуудыг хөөгөөгүй шүү дээ

      Хариулах
  4. Нэргүй 2017-09-20 17:27 at 17:27

    Шинэ засаг надад үйлчлэх хүмүүс гараасай гэж хэлж байна.Энэ бол МАН-ыг доромжилж байна.Хүрэлсүх мэтийг өөрийн талын урвагч нар гараасай гэж байна.Хүрэлсүхийг зайлуул.Засгийн газар яаж байгуулагдах нь энэнд ямар хамаа байна улсаа төлөөлөөд НҮБ-д явж байх ёстой хог шд.Гэтэл энд засгийн хэрэгт орооцолдоод дарагийн МАНАН-г үүсгэх гээд явж байна.Үхэр монголчууд

    Хариулах
    1. Dolir solir 2017-09-20 19:16 at 19:16

      Mongol ulsiig hogjuuleh tuhai uls toriin namuudiin moriin hotolboriig l heregjuuleh zasgiin gazar baidag bolohoos eronhiilogch gedeg hun tusdaa uls hogjuuleh kontsevts gej duulaagui l yum baina.Harin eronhiilogchiin moriin holbor gehees zasag barij baigaa namiin moriin hotolboriin heregjilted sanal sanaachilga,shaardlaga,anhaaruulaga ogoh buren erh ni harin eronhiilogchid bii baih oo Iim bolohoor zasagtaigaa hamtraad ajillah yanz baihgui bololtoi. Yagaad gevel ta AH-iin toloonii eronhiilogch meteer esvel huviin kompania orgotgoh gesen sanaa alham dutamd tani haragdaad, unerteed baigaa bolohoor hetsuu baina. Ug ni ta ali neg namiin toloolol bish Mongol ulsiin eronhiilogch. Mongol ulsiin toloolol baih uchirtai. Haramsaltai ni ingej ajillahgui baina.

      Хариулах
    2. zochin 2017-09-21 21:30 at 21:30

      chi ooroo vher

      Хариулах
  5. Нэргүй 2017-09-20 17:47 at 17:47

    Ерөнхийлөгч минь дээ зоригтойхон ширүүнхэн шударга хурдацтай ажиллах л хэрэгтэй б.на шүү. Эсрэг бүлэг чинь өөрийнчинь “сул”талыг ухсаар л байгаа шүү.Эх орон болон хайрт ээжийн тань хэлсэн үг захиас цээжин дотор чинь црхилж байгаа биз дээ.Харуулах цаг болсон шүү.Цаг хугацаа хүлээхгүй шүү.

    Хариулах
  6. Irgen 2017-09-20 18:09 at 18:09

    Zovshdee hereggui ymand tatvariin mongoo hii demii ursgaj bh-ar mgl ulsaa hemnelt hiij oor hiih ajil zondoo bgaa tuuniigee zohitsuulj bsan n deer bizdee. Urid eronhiilogch ym l bol tatvariin mongiig salhind hiisgej iish tiishee donshuuchilj hiij buteesen ymgui baahan yvaa bizdee? Doroo suuritai dotroo bodoltoi Sain bn Battulga eronhiilogch. Amjilt husie

    Хариулах
  7. 111 2017-09-20 19:10 at 19:10

    ene novsh ch bas yu ch hiihgui ni l de pyzda chin

    Хариулах
  8. эх орон 2017-09-20 20:19 at 20:19

    Хөлсний кометүүдийг бүү тоо, Маш зөв ярьж байна, дэмжиж байна.

    Хариулах
  9. Нэргүй 2017-09-20 20:57 at 20:57

    арга байхгүй монгол хүн_ хятадууд төрд гарахаараа андашгүй. төр мөхөлд хүрч байна

    Хариулах
  10. банди 2017-09-20 22:07 at 22:07

    өө за за надад үйлчлэх хүмүүс гэнэ ээээээээээээээээээээээээээ

    Хариулах
  11. Нэргүй 2017-09-21 07:51 at 07:51

    Тэгш тоотой чуулганд очих ёстой байх гэнэ үү.ойн баяр шиг

    Хариулах
  12. МММ 2017-09-23 16:27 at 16:27

    ЦААЗЫН ХУУЛИЙГ ЭЛБЭГЭЭ ХАЛЧИХСАН БОЛДОГ Л ЮМ БАЙНА. ТЭГЭХЭЭР АВЛИГАД ЦААЗЫН ХУУЛИЙГ СЭРГЭЭХ САНАЛЫГ ТА ЯАГААД ГАРГАХГҮЙ БНА ВЭ? АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АСУУГААД ҮЗ Л ДЭЭ.ӨӨРӨӨ НОТОЙ ХУЛГАЙЧ БИШ Л БОЛ ЦААЗЫН ХУУЛИЙГ АРД ТҮМНЭЭС АСУУЧИХ Л ДАА. ЦААЗГҮЙ БОЛГОСНООР МОНГОЛЫГ ИДЭГЧИД БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ГАРЧ ИРСЭН ДЭЭ.

    Хариулах
  13. Нэргүй 2017-09-28 10:46 at 10:46

    Ene hun muuldag bitegnud gazrin gavaar oroosoi. Uursdu medeh uymgui uych hiih chadvargui gulugnuud baij olon uym hutsah uyma.Ene humuus chin ta narig bodvol eh oron ard tumnii umnu hiij buteej chaddaga haruulsan uym.

    Хариулах

МММ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн