Би сайд болно

Мэргэжлийн Засгийн газрыг үдэж, дараагийн Засгийн газрыг угтаж авах өдрүүд ойртож байна. Засгийн газрыг огцруулах ажиллагааг Засгийн газрын тэргүүний хэлснээр “бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан” Шадар сайд эхлүүлсэн бол өнөөдөр шинэ Ерөнхий сайдад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, мөнөөх У.Хүрэлсүх нарын нэрс, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайдад Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нарын нэрс яригдаж эхэллээ. Нэр бүхий 30 гишүүн бүгд л “Би сайд болно, би сайд болно” гэчихсэн гүйж явааг эх сурвалжууд мэдээлж байна.

Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан МАН-ын УИХ дахь 30 гишүүн танхим унах ёстой гэж үзсэн шалтгаанаа боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гэх мэт ерөнхий зүйлээр тоймлосон байсан. Гэвч тэдгээр гишүүд боловсон хүчний бодлого алдагдахад хамгийн их нөлөөлсөн. Өөрсдөө Засгийн газарт хүнээ “шахсан”, хүүхдийн мөнгө, концессын гэрээний тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр байсан гэдэг. Энэ талаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын ээлжит бус чуулган дээр УИХ-ын гишүүд хэлж байв.

Үйл явдлыг сануулах үүднээс Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан наймдугаар сарын 23-ны өдөр (2017.08.23) дээрх бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүдийн нэг өгүүлбэр тайлбарыг хүргэж байна.

https://www.youtube.com/watch?v=bFaotTe7y68&feature=youtu.be

11 thoughts on “Би сайд болно

  1. Зочин 2017-09-19 11:41 at 11:41

    60н тэрбумынханы гар хөлнүүдээс нэгийг ч сайд болгох хэрэггүй. Луйварчдын гар хөл шударга явна гэж байхгүй.

    Хариулах
  2. zochin) 2017-09-19 11:43 at 11:43

    МАН нэр цэвэр 100 жилийн ойтоогоо золгьё гэвэл өөрсдийхөө ажиллах хүчийг эерэг залуусаар сонгох нь чухал.

    Хариулах
  3. Нэргүй 2017-09-19 11:44 at 11:44

    Хэрэгтэй хүндээ ирвэл давхар дээл ч хэрэгтэй зүйл.

    Хариулах
  4. zula) 2017-09-19 11:45 at 11:45

    МАН 2020 онд гарахын тулд зөв голдиролдоо орох хэрэгтэй. Түүний тулд Хүрэлсүх-р удирдуулан явах хэрэгтэй. Нийгэм өөрөө зөв удирдагч, зөв төрийг хүсээд байна шүүдээ

    Хариулах
  5. Нэргүй 2017-09-19 12:03 at 12:03

    ЭНЭ ХӨГШИН АВГАЙ ЮУМЭДДЭГ ЮМ

    Хариулах
  6. Дээр чинь,дэргэд чинь сонгогчид 2017-09-19 14:05 at 14:05

    Үндсэн чиг үүргийн ГХЯ.СЯ.БХЯ.БОНХЯ давхар дээлтэй бусад нь яам дотроосоо дориун мэрэгжлийн чадварлаг нэгэн байж тогтвортой ажиллуулах нь чухал бна. Иргэний бодлоор ЭХЯ.ХХААХҮЯ-ны ажлаа арван хуруу шигээ мэддэг сайд үлдвэл зүгээр.бна.Хорчин Хүрэлсүх даанч хэрэггүй!

    Хариулах
  7. Ард аюуш 2017-09-19 14:26 at 14:26

    Ардын засгийн 5 дах Ерөнхий сайд У.Хүрэлсүх

    Хариулах
  8. МАН гишүүн 2017-09-19 14:39 at 14:39

    Дараагийн сонгуулиа бодвол гарын үсэг зураагүй хүмүүсээс нэг нь ч сайд байж болохгүй.

    Хариулах
  9. Ноён 2017-09-19 15:57 at 15:57

    ЭМЯ-ны сайд ХХААХҮЯ-ны сайд нарыг үлдээвэл сайн байна даа. Ажлаа сайн мэддэг хүмүүс

    Хариулах
  10. Нэргүй 2017-09-19 17:42 at 17:42

    Ердөө сайд болох гэж л улин дуугарч байсан байх нь дээ, зайлуул

    Хариулах
  11. Зочин 2017-09-20 08:03 at 08:03

    Давхар дээл гэдэг муу юм иш ээ.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн