2017-09-19 11:031min011

Би сайд болно

Мэргэжлийн Засгийн газрыг үдэж, дараагийн Засгийн газрыг угтаж авах өдрүүд ойртож байна. Засгийн газрыг огцруулах ажиллагааг Засгийн газрын тэргүүний хэлснээр “бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан” Шадар сайд эхлүүлсэн бол өнөөдөр шинэ Ерөнхий сайдад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, мөнөөх У.Хүрэлсүх нарын нэрс, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайдад Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нарын нэрс яригдаж эхэллээ. Нэр бүхий 30 гишүүн бүгд л “Би сайд болно, би сайд болно” гэчихсэн гүйж явааг эх сурвалжууд мэдээлж байна.

Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан МАН-ын УИХ дахь 30 гишүүн танхим унах ёстой гэж үзсэн шалтгаанаа боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гэх мэт ерөнхий зүйлээр тоймлосон байсан. Гэвч тэдгээр гишүүд боловсон хүчний бодлого алдагдахад хамгийн их нөлөөлсөн. Өөрсдөө Засгийн газарт хүнээ “шахсан”, хүүхдийн мөнгө, концессын гэрээний тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр байсан гэдэг. Энэ талаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын ээлжит бус чуулган дээр УИХ-ын гишүүд хэлж байв.

Үйл явдлыг сануулах үүднээс Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт өргөн барьсан наймдугаар сарын 23-ны өдөр (2017.08.23) дээрх бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүдийн нэг өгүүлбэр тайлбарыг хүргэж байна.

https://www.youtube.com/watch?v=bFaotTe7y68&feature=youtu.be