Хоёр машин шүргэлцвэл жолооч нар цагдаа дуудах шаардлагагүй

Нийслэл орон нутагт өдөр бүр 600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэх тооцоо бий. Тэдний 90 гаруй хувь нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байдаг. Гэвч жолооч нарын дунд хоёр автомашин хоорондоо шүргэлцсэн тохиолдолд даатгалын компани бус замын цагдаагаар асуудлаа шийдвэрлүүлэхийг илүүд үздэг. Замын цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын хэлсэнээр  жолооч нар ноцтой осол гаргаагүй л бол хохиролоо даатгалын компаниар нөхөн төлүүлж, замын цагдаа дуудах шаардлагагүй гэнэ.

Замын хөдөлгөөний дүрмийн 2.2-д заасны дагуу ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь харилцан зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын маягтыг үндэслэн зохих журмын дагуу нөхөн төлбөр гаргуулж болно” гэж заажээ.

Харин зам тээврийн ослын улмаас хүний амь бие, эрүүл мэнд хохирсон болон даатгалын асуудлаар  оролцогч талууд маргалдвал зам тээврийн осолд холбогдсон жолооч энэ талаарх дуудлага өгч, цагдаагийн байгууллагад шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна.

Жолооч нарын хувьд  даатгалын компанид хандахаар цагдаагийн тодорхойлолт нэхэж   асуудал, чирэгдэл их учирдаг тул даатгал дуудалгүй хохирч үлддэг.  Тэгвэл тухайн даатгалын компани нь даатгалын тохиолдлыг өөрсдийн шуурхай албаар дамжуулж шалган, баримтжуулж хохирогчид нөхөн төлбөр олгож байх үүрэгтэй бөгөөд цагдаагийн тодорхойлолт шаардах ёсгүй аж. Хэрвээ чирэгдэл учруулсан бол Санхүүгийн зохицуулах хороо эсвэл Албан журмын даатгагчдын холбоонд гомдол гаргаж болох юм. Үүнээс гадна  Зөрчлийн тухай хуулинд зам тээврийн осолд холбогдсон бол даатгал дуудаж, зуун мянган төгрөгөөр торгох, таван оноо хасна гэсэн журам байхгүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

8 thoughts on “Хоёр машин шүргэлцвэл жолооч нар цагдаа дуудах шаардлагагүй

  1. З Бадам 2017-09-18 17:23 at 17:23

    осолд орсон жолоочийг 100000 төгрөгөөр торгож 5 оноо хасна гэсэн заалт байхгүй юм бол замын цагдаа нар яагаад хуульд заагаагүй шийтгэл ноогдуулж дураараа авирлаж нугалаа гаргаж байдаг юм бэ.Осолд орсон жолооч даатгал дуудлаа гэхэд дуудлагаар ирж байгаа хүн нь мэрэгжлийн бус зүгээр нэг жолооч байдаг учир осолд хэн буруутай болохыг тогтоож маргааныг тасалж чадахгүй учир хэн хохирол барагдуулах нь тогтоогддоггүй юм худлаа цэцэрхэж буруу мэдээлэл тараахаа зогсоовол таарах байхаа Ер нь замын цагдаа осолд орсон 2 жолоочийн хэн нь осолд буруутай болохыг мэрэгжлийн үүднээс тогтоогоод алга дарам цаасан дээр бичээд өгчихөж яагаад болохгүй залхуураад байгаа юм бэ осолд орчихоод минии буруугаас осол гарлаа гэж хүлээн зөвшшөөрдөг хүн бараг байхгүй дээ мэрэгжлийн хүн л зөв бурууг тогтоохоос өөр арга байхгүй Замын цагдаагийнхан бүү залхуур энэ бол та нарын хийх ёстой төрийн үйлчилгээ шүү

    Хариулах
  2. нанаа 2017-09-18 20:33 at 20:33

    чи яах гэж цалин авч байгаа юм

    Хариулах
  3. Жолооч 2017-09-18 21:43 at 21:43

    Энэ цагдаа нарын торгууль, дээрэнгүй зан, оноо хасалт арай хэтэрч тэсэхэд хүнд байна шүү. Баахан хууль дүрэмээр далайлгаад 7 сарын 1 ээс эхлэн 100000 төгрөгөөр торгоод дээрээс нь оноо хасч байгаа явдал зөв үү.Хэлтэс дээр хүлээж бай гэчихээд 3 4 цагаар алга болчихно

    Хариулах
  4. Нэргүй 2017-09-18 23:06 at 23:06

    Тийм ш дээ. Даатгалын дарваанууд шуурхай ирээд л тав арван тегрегийг нь шийдэх естой. Монгодчууд л болслн хэруул зодоондоо хурэх гээд буруугаа ойлгох ухаангуй цагдаа цэоэг гээд беен бужигнаан уусгэдэг дээ.

    Хариулах
  5. Догжир 2017-09-18 23:06 at 23:06

    Тийм ш дээ. Даатгалын дарваанууд шуурхай ирээд л тав арван тегрегийг нь шийдэх естой. Монгодчууд л болслн хэруул зодоондоо хурэх гээд буруугаа ойлгох ухаангуй цагдаа цэоэг гээд беен бужигнаан уусгэдэг дээ.

    Хариулах
  6. Зочин 2017-09-19 09:42 at 09:42

    Би 9-р сарын 05-ны өдөр 3,4-р хороололын ахуй үйлчилгээний уулзвар дээр машинтай шүргэлцээд цагдаа, даатгалаа дуудахад цагдаа нь 40 минут хүлээлгэж байж ирчихээд таны буруу байна, Зөрчлийн тухай хуулиар бол даатгалаараа шийдүүлнэ гэвэл би танийг 100,000-р торгоод дээрээс нь 5 оноог чинь хасна. Хэрэв тохиролцоно гэвэл наад хүнийхээ эвдрэлийг төлөөд явж болно гэсэн. тэгэхээр нь би даатгалаар шийдүүлэх гэсэн биш бөөн арга хэмжээ авахуулчихдаг нь ямар учиртай юм бэ? Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үед даатгал ойрхон гээд байдаг нь хааччих нь энэ вэ? Зөрчлийн тухай хууль чинь тэгвэл Даатгалын компаиудыг баяжуулж мань мэтийг сөхрүүлэх хууль юм шив дэ гэсэн чинь тэр цагдаа за тэгээд олон юм яарих зав цаг алга бушуухан шийд гэсэн шүү дээ. Цагдаа нар бол иймэрхүү маягаар бидэнд үйлчилж байгаа юм бидний төлсөн татвараар.

    Хариулах
  7. МУ-ын иргэн 2017-09-19 09:53 at 09:53

    Замын цагдааг татвараараа цалинжуулах шаардлага иргэд бидэнд байна уу? Тэгвэл өөрсдөө ойлголцохгүй бол хоорондоо гөвөлцөөд сал гэж байгаа юм уу? УИХ-ын 65″ малын” гаргасан хууль

    Хариулах
  8. vfytpbogdc 2023-04-16 13:14 at 13:14

    Хоёр машин шүргэлцвэл жолооч нар цагдаа дуудах шаардлагагүй – updown.mn
    vfytpbogdc http://www.g53kdy9e2a69i525aoh5w15b7u5g74iws.org/
    [url=http://www.g53kdy9e2a69i525aoh5w15b7u5g74iws.org/]uvfytpbogdc[/url]
    avfytpbogdc

    Хариулах

Жолооч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн