Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ-ын ээлжит бус чуулганыг У.Хүрэлсүхийн асуудал гацаав – updown.mn

УИХ-ын ээлжит бус чуулганыг У.Хүрэлсүхийн асуудал гацаав

УИХ-ын гишүүн Сү.Батболдын тэргүүлдэг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд ‘Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлаар цугларсан материалтай танилцаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үдээс өмнө (2017.09.06) хуралдсан ээлжит бус чуулганы үеэр Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудалд Ерөнхий сайд холбоотой эсэхийг шалгаж өгөх хүсэлт гаргаад байгаа.

С.Батболдын удирддаг энэ дэд хороо хуралдах хүртэл МАН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганаас завсарлага авсан.

Өнгөрсөн сарын 25-нд (2017.08.25) АТГ Шадар сайд У.Хүрэлсүхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ нь Төрийн эрхийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татах дүгнэлт гарган, хэргийг прокурорт шилжүүлсэн байгаа.

Энэ хэргийг гардан гүйцэтгэсэн Ч.Батболд болон Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ болон О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарыг Нийслэлийн Прокурорын газрын саналын дагуу цагдан хорьж шалгаж байгаа юм.

Өнөөдөр үд дундын үед Төрийн ордон дахь Шадар сайдын өрөөнд Засгийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд цуглав. Ц.Даваасүрэн, Я.Содбаатар тэргүүтэй гишүүд энэ уулзалтаа Шадар сайдтай зарим нэг санал солилцсон хэмээн тайлбарлаж байна.

8 thoughts on “УИХ-ын ээлжит бус чуулганыг У.Хүрэлсүхийн асуудал гацаав

  1. Dulguunuu.. 2017-09-06 14:29 at 14:29

    Энхболд гэдэг нөхөр эхнээсээ л хамаатны дүүгээ ерөнхий сайдаар тавьсанаас хойш булшаа өөрөө ухсан хүндээ. Төрийн албыг төрлийн алба цаашлаад арилжаа наймааны хэрэгсэл болгосон нь мань мэтийн намын энгийн гишүүдийн зэвүү дургүйг жинхэнэ хүргэж чадсан даа.

    Хариулах
  2. Buudka.... 2017-09-06 14:32 at 14:32

    Бүхэл бүтэн 65 суудалтай эрх барьж байгаа намын 30 гишүүн нь эсэргүүцэж гарын үсэг зурж байна гэдэг нэг л учиртай. Цаана нь амаа үдүүлсэн, шантаажинд орсон хэд ч байгаам билээ. МАН угаасаа ялзарсан гэдэг нь тодорхой болсон. Нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдох өчнөөн л баримт байна. Эрдэнэбат, Миеэ мэтийн өмдөндөө багтахаа больтлоо таргалсан нөхдүүд одоо болих цаг нь болсон

    Хариулах
  3. Bat-hishig* 2017-09-06 14:33 at 14:33

    Xereg ali xediin ezen ni todorxoi bolson shvv dee. Xvrelsvxed buruu baixgi l baix. Xarin Xvrelsvx xoxirox shaxsan bizde xerew ami nasand ni xoxirol uchirson bol yaax ch bsii. Ene uls tur bvr umxiirch duuschee. Yr sharxnuudaa tvvj awmaar yum daa

    Хариулах
  4. Vnenbat* 2017-09-06 14:34 at 14:34

    Yrunxii said ymarch medleggvi utsan xvvxeldeishde. Yum xiine ter ni dandaa luiwar bulxai. Xvvxdiin mungu, kontsessiin geree geed l zunduu bgaa. Iim zasgiin gazriig xaraad suuwal neree Mongol irgenshilee aldax ni baina.

    Хариулах
  5. зочин. 2017-09-06 14:35 at 14:35

    65 суудалтангууд 33aa хөөх үндэслэл байхгүй ард түмний талд байгаа шудрага залуус шүү дээ. Засгийн газар огцрох нь тодорхой болсон МАН ыхан бүгд мэдэж байгаа. Үнэн үргэлж ялдаг юм аа

    Хариулах
  6. ZOCHIN) 2017-09-06 15:27 at 15:27

    Энэ хэрэг удаан даамжирвал яг Зоригийн хэрэг шиг юм болно. Монгол төр монгол хүүгээ хятадын шээснүүдээс хамгаалах л хэрэгтэйдээ. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах хүн Хүрэлсүхээс өөр байхгүй учир эд нар айсандаа ийм хор хутгасан хэрэг.

    Хариулах
  7. zula) 2017-09-06 15:27 at 15:27

    энэ засгийн газар концесс идэж ууж, амлаж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх битгий хэл, сөхөж ч хараагүй байгаа.. Тэр Эрдэнэбат нь МАНАН-н спонсор болсон Номтойбаярын МАК ххк-н 200гаруй сая долларын өрийг улсаар төлүүлж байна. Ийм өтчихсөн төр, ялзарсан засгийн газрыг цэвэрлэх хэрэгтэй.

    Хариулах
  8. Зочин 2017-09-06 16:45 at 16:45

    Энэ асуудлыг огт хөндөөгүй байхад өөрсдийнхөө амийг аргалах гэж ийм булхай луйвар хийж байх гэж

    Хариулах

Vnenbat*-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн