Багц шинжилгээнд 40-65 насныхан үнэгүй хамрагдана

Эрүүл мэндийн даатгалтай 40-65 насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Даатгуулагч нь 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг нь сонгох эрхтэй аж.
Нэгдүгээр багцад элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвсэл багтсан бол хоёрдугаарт эхний багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөл, гуравдугаарт элэг, ходоод бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэжээ.
Төрийн өмчийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, даатгуулагчдад хөнгөн шуурхай, чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх үүднээс дээрх гурван төрлийн багцын шинжилгээг үзүүлэх хувийн эмнэлгүүд, лабораториудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна. Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэхүү шинжилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хийх аж.
14 сэтгэгдэлтэй
Suree
2017-09-02 20:20 at 20:20
Haana vzvvlj boloh be utas bolon hayagaa ogooj
Зочин
2017-09-02 20:48 at 20:48
haana handah ve
Saran
2017-09-03 08:02 at 08:02
Songon salgAruulaltaa yavuulj duusaad shinjilgee hiij uguh emnelguud todorsoni daraa ene med.lele bichih heregtei.yu ch boloogui bj bichihee boli.yadaj 70 bolgooch.65 deesh nasnii hunuus ni shinjilgee ch hiilgehgui,uvchinuu ch onoshluulajgui tulburuu tul,tulj chadahgui bol hohi ni gjee. Er ni tetgeveriin nasnih bh estdi shiidver gargagch noed oo
oyun
2017-09-03 09:02 at 09:02
haana uzuulej hamaragdah ve
Зочин
2017-09-03 12:02 at 12:02
хотын харьяалалтай боловч хөдөө орон нутагт ажиллаж амьдарч бга иргэд хөдөө орон нутагтаа үзлэгт хамрагдаж болох уу
зочин
2017-09-03 12:38 at 12:38
хаана хандаж шинжилгээ өгөх тухай дэлгэрэнгүй зарлаарай.олон хүмүүс хамрагдах хүсэлтэй шүү дээ.
Зочин
2017-09-03 14:56 at 14:56
haana uzuuleh yum ve todorhoi bolgood taviachee
Ган
2017-09-04 12:08 at 12:08
Сайн уншаач шинжилгээ хийх эмнэлгийг нь шалгаруулж бн гэж бичсэн бн.
Gombodorj
2017-09-05 15:44 at 15:44
Taalagdsan
ӨВӨӨ
2017-09-05 16:35 at 16:35
ХАмруулж байна гэсэн мөртлөө сонгон шалгаруулах юм гээд болоогүй юм шиг байх юм. Үүнийг тодруулж өгөөч. Мөн харьчаллаар хандах юм уу. Эсвэл эмнэлгээ сонгох юм уу
зочин
2017-09-05 17:02 at 17:02
орон нутагт ямар журмаар явагдах бол
цэрэндулам
2017-09-06 16:29 at 16:29
Уучлаарай би одоо 42 настай эрүүл мэндийн дэвтэр байхгүй яаж үзүүлэх вэ
N.ALTANNYAM
2017-09-07 11:53 at 11:53
ymar saihan medee we SBD.iin irged ali emnelegt handah we
Зочин
2017-09-08 20:55 at 20:55
Shal hudlaa shou hiij baigaa um sanhuujilt baihgui gesen