Багц шинжилгээнд 40-65 насныхан үнэгүй хамрагдана

Эрүүл мэндийн даатгалтай 40-65 насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Даатгуулагч нь 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг нь сонгох эрхтэй аж.
Нэгдүгээр багцад элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвсэл багтсан бол хоёрдугаарт эхний багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөл, гуравдугаарт элэг, ходоод бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэжээ.
Төрийн өмчийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, даатгуулагчдад хөнгөн шуурхай, чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх үүднээс дээрх гурван төрлийн багцын шинжилгээг үзүүлэх хувийн эмнэлгүүд, лабораториудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна. Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэхүү шинжилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хийх аж.