БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын алба хамтран тус хот руу зорчиж буй монгол иргэдийн автомашинд шалгалт хийхээр болжээ. Энэ сарын 15-наас эхлэх тус шалгалтаар суудлын болон ачааны автомашинд үзлэх хийх аж.
Зөрчилтэй автомашинд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох юм байна.