Эрүүл мэндийн даатгалтай 40-65 насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. Даатгуулагч нь 50 мянган төгрөгийн гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг нь сонгох эрхтэй аж.

Нэгдүгээр багцад элэг, ходоод, бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурал, ходоодны үрэвсэл багтсан бол хоёрдугаарт эхний багцын шинжилгээн дээр нэмэгдээд үе мөч булчингийн өвчлөл, гуравдугаарт элэг, ходоод бөөрний өвчлөл, чихрийн шижин, судасны хатуурлаас гадна ходоод, умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрыг илрүүлэхэд чиглэжээ.

Төрийн өмчийн эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, даатгуулагчдад хөнгөн шуурхай, чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх үүднээс дээрх гурван төрлийн багцын шинжилгээг үзүүлэх хувийн эмнэлгүүд, лабораториудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна.  Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэхүү шинжилгээг  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хийх аж.

By updown

14 thoughts on “Багц шинжилгээнд 40-65 насныхан үнэгүй хамрагдана”
  1. Songon salgAruulaltaa yavuulj duusaad shinjilgee hiij uguh emnelguud todorsoni daraa ene med.lele bichih heregtei.yu ch boloogui bj bichihee boli.yadaj 70 bolgooch.65 deesh nasnii hunuus ni shinjilgee ch hiilgehgui,uvchinuu ch onoshluulajgui tulburuu tul,tulj chadahgui bol hohi ni gjee. Er ni tetgeveriin nasnih bh estdi shiidver gargagch noed oo

  2. хотын харьяалалтай боловч хөдөө орон нутагт ажиллаж амьдарч бга иргэд хөдөө орон нутагтаа үзлэгт хамрагдаж болох уу

  3. хаана хандаж шинжилгээ өгөх тухай дэлгэрэнгүй зарлаарай.олон хүмүүс хамрагдах хүсэлтэй шүү дээ.

  4. ХАмруулж байна гэсэн мөртлөө сонгон шалгаруулах юм гээд болоогүй юм шиг байх юм. Үүнийг тодруулж өгөөч. Мөн харьчаллаар хандах юм уу. Эсвэл эмнэлгээ сонгох юм уу

  5. Уучлаарай би одоо 42 настай эрүүл мэндийн дэвтэр байхгүй яаж үзүүлэх вэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн