Москва дахь Монголын Элчингийн эзэмшлээс нууц казино илэрчээ

Москвагийн цагдаагийн эх сурвалж Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас $1 сая орчмын үнэтэй тоноглол бүхий нууц казино илрүүлсэн талаар мэдээлжээ. Рулетын таван ширээ, 17 автомат машинтай энэ байр нь ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны харьяа газар. Шалгалтынхныг ороход нууц казинод тоглуулагч, касс, хамгаалалтынхан зэрэг арав орчим хүн байсан. Касснаас нь бэлэн 20 сая рубль илэрсэн гэж эх сурвалж дурдсан байна. .

Казино илэрсэн гэж байгаа байр нь эмчилгээний зориулалтын иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай үдэш бүр үнэтэй машин унасан эрчүүд цугладаг байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан бололтой. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.  ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллээс энэ байр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны мэдлийн байр байсан гэжээ.

Эх сурвалж: Life.Ru

4 thoughts on “Москва дахь Монголын Элчингийн эзэмшлээс нууц казино илэрчээ

  1. ө 2017-03-07 08:27 at 08:27

    Гайхаад бсан чинь яахав ах нартай сайн бсаны буян 2 ч байшинг түрээсэлдэг тэнд нь л тийм юм болждээ. Дэлгэрмаа сайдад бол огт хамаагүй байх. Оросын дотоод асуудал байна.

    Хариулах
  2. Irgen 2017-03-07 08:35 at 08:35

    Ene bairiig chin S.Bayariin ued yanz yanz bolgood bailuu

    Хариулах
    1. би 2017-03-07 09:13 at 09:13

      90-ээд оны сүүлээс Цолмон сайдын үеэс солонгосуудад түрээсэлж эхэлсэн. Тэр үеэс хойшхи аль ч намын элчин сайд, ГХ-ийн сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгч нар бүгд түрээсийн талаар мэдэж байсан. Харин дотор нь юу хийдгийг нь мэдэхгүй байжээ…

      Хариулах
  3. би 2017-03-07 09:11 at 09:11

    90-ээд оны сүүлээс Цолмон сайдын үеэс солонгосуудад түрээсэлж эхэлсэн. Тэр үеэс хойшхи аль ч намын элчин сайд, ГХ-ийн сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгч нар бүгд түрээсийн талаар мэдэж байсан. Харин дотор нь юу хийдгийг нь мэдэхгүй байжээ…

    Хариулах

ө-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн