Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гаригт хуралддаг. Харин энэ долоо хоногийн лхагва гаригт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амрахаар болсон билээ. Ингээд маргааш /2017.03.07/ 11.00 цагт Засгийн газар хуралдаж, Гаалийн ерөнхий газрын дүрэм батлах тухай, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлах тухай, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм батлах тухай зэрэг есөн асуудал хэлэлцэх аж. Мөн хоёр танилцуулга сонсохоор төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.