2017-03-06 17:401min04

Москва дахь Монголын Элчингийн эзэмшлээс нууц казино илэрчээ

1212

Москвагийн цагдаагийн эх сурвалж Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас $1 сая орчмын үнэтэй тоноглол бүхий нууц казино илрүүлсэн талаар мэдээлжээ. Рулетын таван ширээ, 17 автомат машинтай энэ байр нь ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны харьяа газар. Шалгалтынхныг ороход нууц казинод тоглуулагч, касс, хамгаалалтынхан зэрэг арав орчим хүн байсан. Касснаас нь бэлэн 20 сая рубль илэрсэн гэж эх сурвалж дурдсан байна. .

Казино илэрсэн гэж байгаа байр нь эмчилгээний зориулалтын иогийн үйлчилгээ гэсэн нэр хаягтай үдэш бүр үнэтэй машин унасан эрчүүд цугладаг байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан бололтой. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.  ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллээс энэ байр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны мэдлийн байр байсан гэжээ.

Эх сурвалж: Life.Ru