Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга […]