Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” зөвлөлдөх уулзалт “Чингис” зочид буудалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан иргэдээр дүн тавиулах ажлыг тэд санаачлан зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилгыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 450 иргэнээр дүгнүүлж буй гэнэ

Зохион байгуулагчид нь “Ардын үг” зөвлөлдөх уулзалтын хувьд сонгогдсон иргэдийн дунд мэтгэлцээн, асуулт хариулт явуулж, жижиг бүлэгт хувааж Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцүүлсний дараа нууц санал хураалт явуулж дүгнэнэ” гэж байна.  Ерөнхийлөгчид дүн тавих иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэнэ. Ерөнхийлөгчийн ажлын дүнг удахгүй танилцуулахаар төлөвлөжээ.

By updown

2 thoughts on “Ерөнхийлөгчид дүн тавина”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн