“JOY” хамтлаг “Mongolian Girls” дуугаар бэлэг барина

2017-03-06 16:561min0

 Европын хөгжмийн урсгалтыг тодорхойлогч “JOY” хамтлаг манай улсад өнөөдөр ирлээ. Тус хамтлаг өмнө нь Казахстан, Киргизстан, Хятадын Тайпэй, Солонгос, Вьетнам, Тайланд зэрэг улсад тоглолтоо хийж байсан юм. Энэ удаа Монголд анхны тоглолтоо маргааш хийх гэж байна. Тэд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Crocus Event Hall-д “Mongolian Girls” гэж дуугаар бүсгүйчүүдэд бэлэг барихаар болжээ.

Австрийн “JOY” хамтлаг орон орны бүсгүйчүүдэд зориулан энэхүү дуугаа зориулдаг уламжлалтай. Өмнө нь 80-аад оны эхээр Japanese Girls дууг анх зохиож байсан түүхтэй. Тоглолтын үеэр 80,90-ээд оны алдарт Touch by touch, Hello дуунаас гадна сүүлд гаргасан Luna Park хэмээх шинэ дуугаа дуулах аж. Тус хамтлаг нь таван гишүүнтэй бөгөөд Австрийн Bad Aussee хотод анх үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй