Ард түмний үр хүүхдэд ерөнхий боловсрол олгох үүрэг хүлээсэн багш нар энэ намар сурагчиддаа тэдний ээж, аавуудад гэнэтийн бэлэг бэлдчихээд байгаа. Тэд үндсэн цалингаа 1.6 сая болгоно хэмээн Засгийн газарт шаардах бичиг хүргүүлсэн. Тэд нөгөөдөр (2017.08.25) жагсаал зохион байгуулна гэцгээсэн.

Жагсаал цуглаан хийгээд үр дүнд хүрэхгүй бол хугацаагүй ажил хаяж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ бас албан ёсоор мэдэгдчихээд байгаа. Эдийн засгийн хямралаас гарч амжаагүй байгаа Засгийн газарт нэг салбарын цалинг шаардсан хэмжээгээр нэмэх боломжгүй нь тодорхой харагдаж байгаа.

Ийм үед яагаад багш нар жагсаал хийнэ, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно, хугацаагүй ажил хаяна гэх мэтээр урьд урьдаас илүү ноцтой аяглах болов оо. Өөрсдөдөө “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо” гэсэн хаяг наасан яваа хүмүүсийн энэ сарын 10-нд өгсөн мэдээлэл “Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхгүй, хүүхдүүд чинь хичээлдээ сууж чадахгүй шүү” гэсэнтэй агаар нэг ойлгогдсон.

Багш нар нэг л биш, айхтар хурц мэдэгдлүүд шидэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол эцэг эхчүүдэд уриалга гаргасан энэ өдрүүдэд буюу өчигдөр (2017.08.22) Ерөнхийлөгч томилгоо хийж, орон тооны бус зөвлөхүүдээ томилсон. Гайхалтай нь тэдгээр зөвлөхүүдийн дунд “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо” гээч мөнөөх багш нарыг улстөржүүлэхэд бэлтгэж байгаа “нэгдэл”-ийн гол гишүүдийн нэг хэмээн ойлгогдсон Чулуунбаатарын Чулуунцэцэг багтжээ. Шинэ зөвлөхийг хэн болох тухай өгүүлсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээнд мэдээллүүд цацагдаж байна.

Багшийн хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон энэ эмэгтэй багш нарыг Монголын ирээдүйг сурган хүмүүжүүлэх үүрэгт ажлаа умартаад цалингаа нэмэгдүүлэхийн тулд жагс, цугла. Болохгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонго хэмээн зөвлөж яваа хүмүүсийн нэг мөн үү.

Тэр одоо Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Багш нарыг улс төржүүлэхээр хатгалцаж байгаа хүмүүсийн нэг нь Ч.Чулуунцэцэг мөн юм бол тэр Ерөнхийлөгч Х.Баттулгад юу зөвлөх бол. Жагсаал цуглаан хийхийг зөвлөх юм болов уу? Эсрэгээр 2007 онд болсон жагсаал цуглааныг зохион байгуулж байсан гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон халз мэтгэлцээн дээр илчилсэн Х.Баттулга Ерөнхийлөгч зөвлөхөөрөө дамжуулан багш нарт жагсаж тэмцэхийг зөвлөж байна уу?

 Д.ХАЛИУН

By updown

7 thoughts on “Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх жагсаал хийнэ”
  1. Цалин нэмж яах гэсэн юм бэ сургуульдаа хаалгаар хүүхэд авна нэг сургуульд гоц сайн ,хүүхдийн төлөө зүтгэдэг багш 1-2 ширхэг л байдаг нцэг эхчүүд алалпаж байдгаа өгч байж ангид нь оруулдаг бусад багш гар сурвал сураг байвал бай гэсэн уриагаар явдаг нь хөдлөшгүй үнэн тиймээс нэмээд яар гэмэг юм

    1. Unen shuu. Engiin irged bash nar shi 56 honog amraad tegeed sol.s yavchihdagg bol saihnaa. Booliin hudulmur hiideg ch geh shig gonshignood bna lee. Iim shag ued uuniig chini zavshaan gene biz dee geed yariltsaj bh yum daa

  2. Энэ балай хүүхэн байна лээ. Боловсролгүй архидалт, амралт, кареокагоо рекламдаад явбал таарна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн