Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний Эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

Тус хурлаас Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ.  

Н.Номтойбаяр нь Үндэсний Эвслээс жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан юм. Гэвч СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээр татгалзаад байсан юм. Энэ асуудлаар Н.Номтойбаяр захиргааны хэргийн шүүхэд хандсанаар СЕХ-нд Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг даалгаж шийдвэрлэсэн. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг маргааныг шийдвэрлэсний дагуу СЕХ өнөөдөр хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан байна. 

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн