-Төрийн албыг сайн дураараа хүлээлгэн өгч болох ч У.Хүрэлсүх өргөдлөө хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулах гэж байгаагаас дахин нэг бэсрэг улс төрийн шоу дэгдэх нь гэдгийг харж болно-

У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан (2017.08.18) гаригт Ерөнхий сайдад өгчэээ. Тэр өнөөдөр (2017.08.21) үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх тухай өргөдлөө хэвлэлийнхэнд танилцуулна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна

Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигчийн талд ажиллаж, намынхаа нэр дэвшигчийг сонгуульд өвдөг шороодоход тусалсан хэрэгт буруутгагдаж байгаа. Үүнээс болж нэр хүнд нь уруудсан Шадар сайдыг ажлаа өгөх гэнэ гэсэн мэдээлэл хэвлэлээр тарж байсан нь үнэн байжээ.

Төрийн албыг яаж авсан шигээ зүгээр нэг, сайн дураараа хүлээлгээд өгч болно. Гэвч У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийнхэнд өргөдлөө танилцуулна гэсэн байгааг харвал тэр албан тушаалаа өгч байгаа хэргээр бас нэгэн бэсрэг улс төрийн шоу хийх гэж буй бололтой юм.

Түүнийг хоёр сар дагаж мөрдсөн гэсэн бас нэгэн хэрэг хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. У.Хүрэлсүх хэдийгээр өөрийг нь тагнаж мөрдсөн хэмээн ярьж байгаа боловч энэ хэрэгт түүний хамаатны хүн оролцсон нь анхаарал татаж байгаа. Энэ нь дуулианыг түүний ойрын эх сурвалжууд зориуд дэгдээсэн байх магадлалтай гэсэн таамаглал хөвөрч эхлэхэд хүргэж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар өвөлжилтийн бэлтгэлийн асуудлаар хуралдсан байсан. Гэвч энэ хуралд Шадар сайд суугаагүй байдаг. Тэрбээр ажлаас халагдах өргөдлөө шидчихээд халуун цэгийг орхин явсан нь энэ юм байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх хүсэлт гаргасан сайдын саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо, нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр эцэслэн шийдвэрлэх ёстой юм байна.

У.Хүрэлсүхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт:

By updown

12 thoughts on “У.Хүрэлсүх сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ”
  1. Зүгээр л өгөөд яв. Муусайн улс төрчид өөрсдийнхөө төлөө улс орноор нь талцуулж байдаг хогийн хүмүүс. Бид нар та нараас эдийн засгийг минь өөд нь татаад өгөөч гэж хүссэн гэтэл та нар намынхаа асуудалд бүхэл бүтэн улсыг оролцуулан самарч байна.

  2. тэр сайн шадар сайд байсан….энэ албыг дархалсан хүн дээ….хэлэх үгтэй хийсэн ажилтай…Жинэхэн зангарагтай монгол эр хүн гэдгээ харуулсан хэрэг боллоо

  3. Үнэний төлөө шударгаар дугарч чаддаг ганц хүн. Албан тушаалаа өгсний дараа Эрдэнэбат Энхболдтой хэн нь хэн бэ гэдгээ үзье гэсэн. Нөгөө 2т нь ийм зориг байх уу?

  4. za yamar toporiig medehgui bish bolohoo baihaar l ajlaa ugdug zugtdag. namaasaa nuhduusuu uravsan hun yamar nuureerei zasgiin gazart suuh ve de. topor yavaal biz mongol enuugeer dutah uu zunduu chadaltai huvguud baigaa urvagch bish.

  5. Хогийн шаарыг өөрөө огцроогүй байсан бол. Шууд хөөж явуулах байсан юм. Муу санаандаа мэдчихсэн л дээ овжин нөхөр хойно. Урвагч нарын толгойлог ТОПОР болох ХҮРЭЛСҮХ зөв юм хийжээ.

  6. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр баахан худлаа шаачжээ. Үзэл бодол таархгүйн улмаас ч гэх шиг. Урваж баригдсан хэргээ булзайруулаад л зүгээр

  7. Урвагч ажлаа өгч байгаа нь баярлууштай. Гэхдээ албан ёсоор ажлаасаа буугаагүй хэрнээ хувийн араншингаараа улсын ажилд ингэж хайнга хандаж байхыг нь харахад тийм ч бусдын хэлдэг шиг эр хүн биш юм.

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн