Баасан (2017.08.17) Финляндын Турку хотын төв талбайд хутгаар зэвсэглэн этгээд хүмүүст халдав. Цагдаагийн байгууллага энэ халдлагыг Марокко Улсын иргэн, 18 настай залуу үйлдсэн гэж мэдээлжээ. Цагдаа нар гарсан хэргийг эхлээд аллага хэмээн мөрдсөн ч нэмэлт мэдээлэлтэй болсны дараа үүнийг террорын зорилгоор хийсэн халдлага гэж үзсэн байна.
Тус улсын Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч энэ довтолгоонд амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь Финляндын иргэн, хэлмэгдэгчдийн гурав нь гадаадын жуулчид итали, швед хүмүүс байсан гэжээ. Мөрдөгчид халдлага үйлчлэгчийн хөлийг шархдуулан баривчилсан байна. Түүнийг Их сургуулийн эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд түүнээс байцаалт авсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна хэмээн мэдэгджээ. Энэ хэргийн сэжигтэнээр таван хүнийг нэмж саатуулжээ.
Фото: ©REUTERS/LEHTIKUVA/Linda Manner