Бямба (2017.08.19) гаригийн өглөө Оросын Сургут хотын Ленины гудамжинд нэгэн хутгатай этгээд ойролцоо явсан хүмүүс рүү халджээ. Mash гэх телеграм-суваг сандралд орсон хүмүүс хэргийн газраас зугтаж байсан хэмээн мэдээлжээ. Гудамжны хяналтын камеруудад хутгатай этгээд гудамжаар зорчигчдод халдаж буй дүрс бичигдэн үлджээ. Энэ халдлагын улмаас нэг хүн нас барж, долоон хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна.
Гэмт этгээдийн биедээ зүүсэн сэжиг бүхий зүйлийг мэргэжилтнүүд шалгахад тэсэрч дэлбэрэх зүйл биш байжээ. Түүний нэр хаягийг тогтоосон бөгөөд тус хотын оршин суугч 23 настай Бобичел Абдурахманов гэгч байжээ. Хууль хяналтын байгууллагынхан уг хэргийг террорын довтолгоо биш гэж гэж үзсэн бол Исламын Улс бүлгийн террористууд халдлагын хариуцлагыг бид хүлээнэ гэж мэдэгдсэн байна. Хэргийг үйлдсэн хоёр дахь сэжигтэн нуугдаж чаджээ. Цагдаагийнхан одоо түүнийг хайж байгаа бөгөөд гэрчүүд тэднийг шахидын багтай байсан гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: life.ru