Фото © REUTERS/Stringer
Испанийн Каталони дахь далайн эргийн Камбрильс амралтын бүсэд өнгөрсөн пүрэв гаригт (2017.08.17 террорист халдлага болсон. Өдөр нь Барселона хотын жуулчдын төв явган хүний Рамбла гудамжинд гэмт этгээдүүд фургон машинаар хүмүүсийг дайрсан бол үүний дараа өөр нэг фургон Камбрильс хотноо хүмүүсийг мөргөн дайрсан юм. Цуврал халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 130 хүн шархадсан юм.
Испанийн далайн эргийн бүсэд хийгдсэн террорын хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө авлаа. Террорист байгууллагын Amaq гэх мэдээллийн агентлаг энэ тухай мэдээлснийг AFP агентлаг дамжуулжээ. Amaq-ийн төлөөлөгч “Халифатын цэргийнхэн”-ий хийсэн довтолгооны үеэр 120 загалмайтан ба еврей нарыг устгалаа гэж мэдээлсэн байна.
Халдлагын үед гэмтэл авсан 50 орчим хүн эмчлэгдэж байна. Тэдний 13-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Испанийн хууль сахиулах байгууллагынхан Барселона дахь аллагын бүх сэжигтнүүдийг устгасан ч хэргийн зохион байгуулагч буюу машиныг жолоодож явсан Убакир гэгчийг хайж байна. Испанийн хэвлэлүүд аллагыг Риполь хотын исламын сүмийн имам зохион байгуулсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Эх сурвалж: AFP