Хот хоорондын автобус микротой мөргөлдөж хоёр хүн амиа алджээ

2017-08-21 09:551min0
osol

Булган аймгийн Рашаант сумын нутагт Завхан-Улаанбаатар хотын чиглэлд явж байсан “Kia Granbird” маркийн  автобус, “Hyundai Grace” микро автобустай мөргөлдөж хоёр хүн амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

Амиа алдсан иргэд нь микро автобусны жолооч 26 настай эрэгтэй Д болон зорчиж явсан Төв аймаг Зуунмод сумын харъят 31 настай эрэгтэй Б нар байсан аж. Энэ хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй