АНУ-д АТМ хулгайлсан этгээдүүдийг цагдаа нар хайж байна

2017-08-21 10:181min0
ATM

АНУ-ын Аркансас муж улсын Конуэй хотод АТМ хулгайлсан хэргийн талаар мэдээлэл өгөхийг цагдаа нар олон нийтээс хүсчээ. Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт шөнийн 03:30 цагт  болсон байна.

Хяналтын камерт бэлэн мөнгөний машиныг  сэрээт өргөгч машинаар хулгайлж буй бичлэг үлдсэн хэдий ч хулгайчдын нүүр царай харагдахгүй байгаа аж. Одоогоор алдагдсан АТМ-д хэр их бэлэн мөнгө байсан нь тодорхойгүй байгаа гэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй