ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Афганистан дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэх мөн тус улс руу нэмж 4000 орчим цэрэг илгээх тухайгаа зарлана. Энэ тухай ням гарагт CBS телевиз Вашингтоны Засаг захиргааны эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп АНУ-ын Афганистан, Өмнөд Азид баримтлах шинэ стратегийнхаа тухай ярих аж. Өмнөд Ази нь Пакистаны эрх баригчдыг террористуудад орогнох газар олгохоос татгалзахад баттай хүргэнэ гэж АНУ улс үзэж байгаа юм. CBS-ийн мэдээлснээр, Цагаан ордон Пакистаныг терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтанд оруулах, лалын энэ улсад үзүүлэх тусламжийн хэмжээгээ хорогдуулах, тус улсыг АНУ-ын НАТО-гоос гадуурх үндсэн холбоотнуудын жагсаалтаас хасах боломжийг авч хэлэлцжээ. Гэхдээ дээрх төлөвлөгөө Ерөнхийлөгч үг хэлэх хүртэл бас өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэж Засаг захиргааныхан хэлжээ.
Ням гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлэхдээ 8 дугаар сарын 21-нд Д.Трамп АНУ-ын Афганистан, Өмнөд Азийн талаар баримтлах шинэ стратегийг батлах тухай мэдэгдэнэ гэжээ.
Баасан гарагт төрийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хурлыг хотын захад байрлах Америкийн Ерөнхийлөгчдийн ордонд хийжээ. Тус хуралдааны үндсэн сэдэв нь өмнөд азийн бүс нутаг, тухайлбал Афганистан байжээ. “Reiters” агентлагийн мэдээлснээр, Цагаан ордны тэргүүнд олон хувилбарууд, түүний дотор Афганистанд байрлаж буй Америкийн 8400 цэргийн албан хаагчдыг бүрэн гаргах, эсвэл бие бүрэлдэхүүнийг тэнд нь хэвээр үлдээх, бага зэрэг нэмэгдүүлэх эсвэл хорогдуулах төлөвлөгөөг танилцуулжээ.
Эх сурвалж:http://www.montsame.mn/read/63517