2024 он гэхэд манай улсад жилд 11 мянган хүн хавдраар оношлогдон гэсэн тооцоолол гарчээ

2022-06-03 11:591min1
ub

ЭМЯ-нд тус яамнаас ковид, хавдар, эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр манай улсад хавдарын өвчлөл хэр байгаа талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн онд 6000 гаруй хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Улсын хэмжээнд одоогоор 34 мянга гаруй хүн хавдартай нь оношлогдож, эмчилгээнд байна. Идэж ууж, хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалж жилээс жилд нэмэгдэж байгаа ба манай улс 2040 он гэхэд жилд хавдартай 11 мянган хүн оношлогдоно гэсэн тооцоолол бий. Мөн Монголд жилд хавдартай 100-130 орчим хүүхэд оношлуулдаг ба өнөөдрийн байдлаар 405 хүүхэд хавдартай, эмчилгээтэй байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл хэллээ.

 

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-06-03 12:33 at 12:33

    Xvnsend l neg ychir bna daa

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй