ЭМЯ-нд тус яамнаас ковид, хавдар, эрт илрүүлгийг үзлэг, эрүүл мэндийн салбарын сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 1-нээс эхлэн үндэсний хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийг хийж эхэлсэн ба одоогоор 144 мянга 997 хүн хамрагдаад байна. Өнгөрсөн жил 98 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд нэг сарын хугацаанд дээрх тоон үзүүлэлт нь иргэдийн идэвх сайн байгааг илтгэнэ. Тэдний 46,3 хувь нь эрэгтэй, 53,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүдийн хамрагдалт их байгаа нааштай үр дүн юм.
Байршлаар авч үзвэл 52,2 хувь нь УБ-т, 47,8 хувь нь орон нутагт байгаа нь жигд үзүүлэлт юм. Хамгийн өндөр аймаг Дархан, Хөвсгөлд 10 мянга орчим, Дорнод, Төв аймагт 7000 орчим, Дорноговь аймагт 6400 гаруй хүн хамрагдсан үзүүлэлттэй байна гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.