Монголын триатлоны холбооны IV бага хурал өчигдөр Улаанбаатар хотноо болов. Бага хуралд нийт 57 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратегийн төлөвлөгөөг баталжээ.
Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогдсон бөгөөд холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
Бага хурлын үеэр Монголын триатлоны анхны тамирчин М.Цэнгүүнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, спортын дэд мастер Б.Зоригтыг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагнасныг гардуулж өгчээ.
1 comment
Энэ нэг муу гөлийсөн сдак шоронд биш юм уу.