ЭМЯ-ны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөн үеэр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI аппараттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Улсын хоёрдугаар төв эмнэлгийн MRI аппаратын тоног төхөөрөмж нь ирсэн. Одоогоор засварын ажил хийгдэж байна. Энэ сардаа багтаж ашиглалтад орно” гэв.