Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэлсэн үгэндээ эзэн болохыг шаардлаа

“Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хэлсэн үгэндээ эзэн болж ард түмний өрийг тэглэх амлалтандаа хүрэхийг шаардаж өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт шаардлага хүргүүлхээр болсон байна.
Тэд шаардлагын хариуг ирэх сарын 1-ний өдөр өгөхгүй бол хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. Энэ үеэр тус хөдөлгөөн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан түүнийг Ерөнхийлөгчөөр сонговол өргүй болох юм байна гэсэн өөдрөг итгэлээр саналаа өгсөн. Ардчилсан нам өргүй болно гэж Монгол ялна гэсэн уриа дэвшүүлсэн ч амлалтаа хэзээ биелүүлэх нь тодорхойгүй байгаа тул дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.
1.Ардчилсан намаас гаргасан ард түмний өрийг тэглэх тухай мэдэгдэлд “аливаа сонгууль бол улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх ёстой” гэж тодорхой бичсэн байдаг. Одоо энэ амлалт, бодлогын шийдлийг ард түмэндээ ажил хэрэг болгох цаг нь болсон.
2. Ардчилсан нам болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та амлалтандаа эзэн болж оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй 943 мянган иргэний 5.8 их наяд төгрөгийн өрийг хэзээ хэрхэн яаж барагдуулах талаар 2017 оны 08-р сарын 05-ны өдрөөс өмнө ард түмэнд тодорхой хариу өгч амлалтаа биелүүлнэ үү.
3.Өдөр хоног өнгөрөх тусам өрийн хүү нэмэгдсээр байгааг танд итгэж саналаа өгсөн Монголын нийт ард түмний өмнөөс сануулъя.
4. Тогтсон хугацаанд хариу өгч, тодорхой арга хэмжээ авахгүй бол бид хууран мэхэлсэн нам, худал амласан тантай хатуу хариуцлага тооцохоор тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг анхааруулья” гэжээ.
10 сэтгэгдэлтэй
888
2017-07-24 14:31 at 14:31
Bitgii ingej tuilshiraa yamar negen yumand hugatsaa gj baidag shuu de harj l baiy
Zochin
2017-07-24 14:37 at 14:37
Biti ingej hudlaa zahialgatai jvjig tawij bai l da nuhduu tangargaa urguud sar boloogv bn elbechin bga bish de
Зочин
2017-07-24 15:34 at 15:34
Mongolchuud teneg bish oilgoj l bga. Alivaa ymand hugatsaa heregtei shu de MAN joohon hunleg baitsgaamaar ym bitgii ard tumniig turhiraad bai
Зочин
2017-07-24 15:55 at 15:55
Hvmvvs ih sonin yum bichitsgeeh yumaa uursdiihuu awch idej uutsan munguniihuu uriig baragduul gdg chini odoo yu gsen vgiin uruu tulj chadahgvin bol yah gj tegtlee ih mungu zeelj awsiin huhjliinhuu hireer huluu jiimeer yumdaa
Зочин
2017-07-25 01:11 at 01:11
Өө эд нар чинь МАН-ы бууны нохойнууд байна шдээ
2222
2017-07-25 01:12 at 01:12
Өө эд нар чинь МАН-ы бууны нохойнууд байна шдээ
Зочин
2017-07-25 05:59 at 05:59
ажил аа аваад сар болоогүй ажилаа төхнүүлэх гэж байхад юу өр тэглэх өөрс дөө хэргэлсэн зээлээ төл гээд суудаг ичэх нүүргүй улс уу
наран
2017-07-25 06:00 at 06:00
ажил аа аваад сар болоогүй ажилаа төхнүүлэх гэж байхад юу өр тэглэх өөрс дөө хэргэлсэн зээлээ төл гээд суудаг ичэх нүүргүй улс уу
tumruu
2017-07-26 09:56 at 09:56
Сонгуулийн үеийн зургийг ашигласан байна……..Бууны нохдоо хаа хүрэхийг чинь харья
зочин
2017-07-26 13:05 at 13:05
төлж чадахгүй бол яах гэж зээл авсан юм бол,өр ширэнд орж улс орны тусгаар тогтнол яригдах шахам болчихоод байхад шунаг сувдаг ичдэггүй тэнэгүүд шоу хийж өрөө чөлөөлүүлэх гээд байдаг. Наад тухайгаа Арчилсан намын Эрдэнэ даргатай ярь даа өмнөөё чинь ичиж байна та минь ээ Эх ороноо гэсэн зүрх сэтгэл байна уу Улс орон мөхөх нь зөвүү ,та нар өрнөөсөө гарах нь илүү юм у