Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг “Бурхант хошуу гэх газарт 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран үхрэндээ явж байсан найман настай хүүгийн зүүн шилбийг буудан гэмтээжээ.
Хэргийн талаарх дуудлага 23:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байгаа аж.