Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярт спортын өндөр амжилт үзүүлсэн “Сүлд” биеийн тамир, спортын хорооны зарим тамирчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж улсын арслан болсон Хорих 405 дугаар ангийн тамирчин, хошууч Ц.Содномдоржид дэд хурандаа цол, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч, дэд хурандаа Ц.Шийрэвт хурандаа, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, ахмад Т.Баасанхүүд хошууч, “Сүлд” биеийн тамир, спортын хорооны дарга, ахлах дэслэгч А.Даваанямд ахмад, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШГА-Хорих 413 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Н.Жаргалбаярт ахмад, Хорих 439 дүгээр ангийн тамирчин, ахлах ахлагч Б.Серикт дэслэгч, Дорнод аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ахлах дэслэгч О.Баярбаатар, Ховд аймаг дахь ШГА-Хорих 457 дугаар ангийн дарга, ахлах дэслэгч Б.Төмөр-Очир нарыг ахмад цол олголоо.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин