Олимпийн аварга хүн зоджээ

2017-06-26 15:481min10
tubshinbayar

Энэ сарын 24-25-д шилжих шөнийн 04.00 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн Шуурхай албанд хүний эрх чөлөөнд халдсан хэрэг гарлаа гэх мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн мөрөөр шалгахад Булган сумын нутагт байрлах “Дэрэн” хүнсний дэлгүүрийн ойролцоо гэртээ амарч байсан Булган аймгийн АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ, тус намын сонгуулийн менежер О.Амартүвшин нарыг иргэн Н.Түвшинбаяр согтуугаар зодож танхайрсан байна. Н.Түвшинбаяр нь монголчуудын хүндэлдэг Олимпийн аварга маань байсан гэнэ. Хэргийг шуурхай албаныхан материалжуулан шалгаж байгаа юм байна.

Булганыхныг анхдагч гэдэг. Үнэхээр ч анхдагч гэдгийг нотлов уу гэмээр Ерөнхийлөгчийн сонгуулийн анхны зодооны хэргийн дуулианыг Олимпийн алтан медальтан эхлүүлэв. Хэдхэн хоногийн өмнө МАН-ын генсек Д.Амарбаясгалан мэдээлэл хийж “Нэг жүдочин очоод цохчихоод МАН-ынхан зодчихлоо гэх вий” хэмээн үг унагааж, үүнийхээ төлөө жүдочдоос уучлал гуйгаад авсан. Энэ удаа харин Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүнд гар хүрчихдэг гэдгээ нотлоод авчээ.

Сонгуулийн санал хураалтын өдөр олонд ил болж байгаа мэдээлэлд итгэх хэцүү. Гэвч цагдаагийн эх сурвалж хэрэг явдал үнэн гэдгийг өчсөн байна. Харин Н.Түвшинбаярын фенүүд “Ингэтлээ улстөржиж, улайрдаг бөхийг анх удаа харлаа. Одооны залуус ганц цохих пян даахгүй гоншгонодог болж. Хөвсгөр эрчүүдийн жишээ” гэх мэт үгийг дайцгааж байна.

Эх сурвалж: http://shuum.mn/news/newsid/29923/catid/18

10 сэтгэгдэлтэй

  • Танил нь

    2017-06-26 18:43 at 18:43

    эхнэрээ байнга нүддэг юм чинь өөр хүн зодох бол энгийн байх өө

    Хариулах

  • Зочин

    2017-06-26 20:15 at 20:15

    Argagui dee tsadaj hanchaad ingej zodoon hj bga ym blgui dee

    Хариулах

  • Зочин

    2017-06-26 21:21 at 21:21

    худлаа гэсээн

    Хариулах

  • Зочин

    2017-06-27 08:27 at 08:27

    Yuch medehgvi um baij hudlaa shaagaad shaagaad bhiin

    Хариулах

  • Зочин

    2017-06-27 08:48 at 08:48

    hiimortoi hunees adis hurtdeg aztai hog ve

    Хариулах

  • zochin

    2017-06-27 08:48 at 08:48

    hiimortoi hunees adis hurtdeg aztai hog ve

    Хариулах

  • хаха

    2017-06-27 13:01 at 13:01

    Юу гэж ‘тиймээ хүн зодцон’ гэхэв дээ. Тэр тусмаа сонгуулийн өдөр нэр дэвшигчээс ийм асуулт асууж л байдаг хогийн юм. Зодчоод ‘дуугай бай, мөнгө өгнө’ гээд л асуудлыг шийднэ биз дээ. ккк

    Хариулах

  • buyanaa

    2017-06-27 17:42 at 17:42

    Bolhgui bolhoor n bartsadiig n gargasan bailgui dee.odoo alzahgui bhoo

    Хариулах

  • Ха ха ха

    2017-06-28 21:53 at 21:53

    Түвшинбаяр аварга улс төр биш жудогоо хөөгөөд явсан бол эр хүн байлаа.тэгээд орон нутаг болон аймгийнхаа спортын сургуулийг хөгжүүлмээр юм

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй