АТГ: “Таван богд”-ын Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

“Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийсэн гэж АТГ-ын эх сурвалж мэдээлжээ. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбогдуулан шалгаж, өрөөнд нь нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цацагдаж байна.

АТГ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Таванбогд группийн Ерөнхийлөгчийг анхааралдаа авсан бөгөөд энэ талаараа хараахан мэдээлэл өгөх болоогүй гэж мэдэгдсэн байна.

А.Баатарсайханы мэдэлд маш олон аж ахуйн нэгжүүд байдаг. Хөрөнгө орлогоороо тэргүүлдэг Монголын том бизнесмэн дампуурсан банктай холбогдож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд савраа дүрсэн эсэхийг АТГ-ын шалгалт тогтоох нь ээ.

Таван Богд” Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон  групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. 1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM” корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 14 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар  Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.

“ТАВАН БОГД ТРЕЙД”

“Таван Богд Групп”–ийн толгой компани бөгөөд 1997 онд Группийн хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин  компаниудад менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.  Гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

“Таван Богд Интернэйшнл” ХХК

Гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тухайн салбартаа монголын зах зээлийн 30 хувийг дангаар хангадаг, 200 гаруй ажилтан, ажиллагсадтай, Улаанбаатар хот, 21 аймагт бараа түгээлтийн сувагтай.

“Таван Богд” ХХК

АНУ-ын “XEROX” корпораци,Тайландын “Адванс Агро” компанийн албан ёсны дистрибьютор.  “Улаанбаатар Принт” хэвлэх  үйлдвэртэйгээр хэвлэлийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж  байна. Тус компанийн “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь  Монголдоо хамгийн өндөр хүчин чадалтай хэвлэх үйлдвэрт тооцогддог бөгөөд офсет хэвлэлийн зах зээлийн 30 гаруй хувийг, сурагчийн дэвтрийн зах зээлийн 50 хувийг дангаар эзэлдэг.

“Таван Богд Моторс” ХХК

“Volkswagen” брэндийн суудлын автомашин ба оригиналь сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, компьютер оношлогоо зэрэг үйлчилгээг цогцоор нь явуулдаг. ХБНГУ-ын Volkswagen корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.

“Улаанбаатар гурил” ХХК

“Улаанбаатар” Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 25%-г, дотоодын гурилын зах зээлийн 37%-г дангаараа хангах хүчин чадалтай. Үйлдвэр нь 3 бие даасан хэсэгтэй бөгөөд, тус бүр нь хоногт 110 тн буюу нийтдээ 330 тн тариаг цэвэрлэж боловсруулан 75-78 хувийн гарцтай дээд, нэг, хоёр, гуравдугаар зэргийн гурил, мөн малын тэжээлийн болон хүнсний хивэг үйлдвэрлэх техникийн хүчин чадалтай.Хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрийг Дархан-Уул аймагт барьж, ашиглалтанд оруулсан.

“Жуулчин” ХХК

1954 онд буюу социалист нийгмийн үед Монголд ирэх албан ёсны жуулчдыг хүлээн авах зорилготойгоор байгуулагдсан түүхтэй. 1991 онд хувьчлагдан Таван Богд Группийн салбар компани болсон.

“Эйрлинк Монголиа” ХХК

2001 онд үүсгэн байгуулагдсан. МИАТ, Аir China, Korean Air, Aeroflot, United Airlines, Turkish Airlines зэрэг авиа компаниудын нислэгийн тийзийг борлуулж, ойролцоогоор 10,000 иргэнд үйлчилж, Монголын нийт зах зээлийн 30 гаруй хувийг эзэлж байна. Олон улсын агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишүүн Эйрлинк Монголиа ХХК нь 2012 оны Лондоны олимпийг дэмжигч компаниар шалгарч, олимпийн логог үйл ажиллагаандаа ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хаан Палас” зочид буудал

2005 онд үүсгэн байгуулагдсан. Таван Богд Групп 2007 онд Европын дээд зэрэглэлийн Кемпински зочид буудлын худалдааны лицензийг эзэмших эрхтэй болж, менежментийн гэрээ байгуулснаар Монголд дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ “Кемпински Хаан Палас”-ыг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байна.

“Үлэмж Их” ХХК

Японы “Funai, “Toshiba” брэндийн зурагт, хөргөгч, угаалгын машин болон Германы “Dirt Devil” брэндийн тоос сорогчны албан ёсны дистрибьютрээр ажилладаг.

“Таван Богд Констракшн” ХХК 

Барилгын салбарын болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг. Өөрөөрхэлбэл Ц.Баатарсайхан захирлын үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээ, барилга байгууламжийг барьдаг.  “Volkswagen” show room –ийн барилга, Смарт худалдааны төв-ийн барилга, “Хаан Палас” зочид буудлын угсралтын ажил, “Улаанбаатар гурил” үйлдвэрийн оффис, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, угсралтын ажлууд, гурил хадгалах агуулах, “Таван Богд Плаза”–ийн барилгын их засвар, Таван Богд Электроникс” ХХК-ий “Xerox document center”- ийн барилгын   засал чимэглэл, ”Монгол Машин” ХХК-ийн оффис, агуулахын их засвар, “Жуулчин” ХХК – ийн оффисын  их засвар, 15 айлын орон сууц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн.

“Монгол Машин Концерн” ХХК

2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаниудад үйлдвэрийн байр, агуулах,  оффисын байр, гаалийн баталгаат агуулах зэргийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

“Праймсофт” ХХК

2011 нд Программ хангамжийн худалдаа үйлчилгээ, техникийн туслалцаа болон мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр байгуулагдсан.
Л’Окситан
Францын Л’Окситан хэмээх дэлхийд алдартай гоо сайхны брэндийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар сонгогдон, тус брэндийн бутик дэлгүүрийг Сентрал Тауэрийн  хоёр давхарт нээсэн.

“Говь” ХХК

2007 онд Таван Богд Групп Япон түншүүдийн хамт Говь ХК-ийн хувьцааны 73,45%-ийг эзэмших эрхтэйгээр хувьчлан авсан юм. 30 жилийн түүхтэй тус үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг. Жилд дунджаар 800,000 төрлийн сүлжмэл болон нэхмэл эдлэл, 25 000 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350,000м2 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

“ЗаМайн Сервисез” ХХК

“Марубени” корпорацитай хамтран Японы дэлхийд алдартай “Hitachi” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдаалах, засвар үйлчилгээний төв бүхий “ЗаМайн Сервисез” компанийг 2010 онд үүсгэн байгуулсан.

“ХААН” банк

Таван Богд Групп нь Хаан Банкны хоёр дах томоохон хувьцаа эзэмшигч. Монгол орон даяар 500-аад салбар, 150 бэлэн мөнгөний машины сүлжээ бүхий хамгийн том  энэ банк жилдээ олон зуун саяын ашиг олдог.

56 thoughts on “АТГ: “Таван богд”-ын Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

  1. Нэргүй 2020-05-05 11:52 at 11:52

    Төгсгөлд нь юун Лу БОЛД болоод явчихав даа

    Хариулах
    1. Нэргүй 2020-05-05 23:44 at 23:44

      Luu bold hamgiin novshiin gar da jinhen ardchilsan namiin shivshig hulgaich luivarchin helsen ugee martchihdag novsh shuu de

      Хариулах
      1. Нэргүй 2020-05-06 12:45 at 12:45

        Hulgaich nariin ug unen gej hen helee ve

        Хариулах
    2. Нэргүй 2020-05-06 12:19 at 12:19

      Haha haan banknii talaar textiig uur sitenees chaahdaa zuwkhunbaatarsaikhantai holbootoi hesgiig ni bish lu boldtoi holbootoi textiig ni bas tsug huschihgui yu daa.

      Хариулах
    3. ДД 2020-07-05 13:00 at 13:00

      Ийм их сайхан бүтээлч том ажил хийдэг хүн хөрөнгөтэй , байгууламжтай байлгүй яахав дээ. Ажилч хичээнгүй хүнээр бахрахын оронд муу талаас нь харж гутаан доромжлохыг бодохоо болих хэрэгтэй.Тэр цаг хугацаа өнгөрсөн байна. Атаархагчид дуугуй болж Та нар ажлаа улам сайн урам зоригтой хийх хэрэгтэй. ХИйсэн хүн буруутаж зүгээр сууж бусдыг худлаа шүүмжилдэг арга зальтангууд Халамжаар амьдармар болдог болжээ. Хүн ажил хийе гэвэл ажлын байр байсаар л байгаа шүү дээ. Бусдын хүч хөдөлмөр , өгөөшөөр амьдрах хүмүүс олон болж байгаа нь харамсалтай байна..

      Хариулах
  2. hh 2020-05-05 14:51 at 14:51

    baatarsaikhaan chi joohon sagsuuralgvi daruuhan baigarai bas deerelhvv ongiro zanga bolij um vzsen hvn shig nomhon daruuhan baij surarai

    Хариулах
  3. Нэргүй 2020-05-05 15:40 at 15:40

    Toyota yasan be bas neg salbar

    Хариулах
  4. Нэргүй 2020-05-05 19:00 at 19:00

    Юун лу болд болоод явчихав аа?

    Хариулах
    1. Нэргүй 2020-05-05 23:39 at 23:39

      Харин тийм

      Хариулах
  5. Бат 2020-05-05 19:27 at 19:27

    Монголын хулгайч социалис төр ч хүчээ үзүүлж бн шүү
    Хувийн компани яаж чадах бэ дээ гэхдээ хувинхан юм хийнэ бүтээнэ төрийнхөн хулгай хийдэг нь нэн гачлантай мөн ухаант ард түмэн хувийнханыг үзэн яддаг нь бүүр солиотой

    Хариулах
  6. Баатарсайхан 2020-05-05 22:14 at 22:14

    Ёстой сайн шалга их юм гарна шүү. Говь-г яаж дампууруулж яамар аргаар авсабг нь шалгах л хэрэгтэй. Ёстой хумсаа нуусан чимээгүй хор наыружлаад явдаг нөхөр дөө

    Хариулах
  7. Undrakh 2020-05-05 22:38 at 22:38

    Gobi iinhoo hamag ajiltniig halsan …. Hamgiin muu hun ene deee olon huniig iim hetsuu tsagt orhison .. Odoo uuruu shorndoo orohne deee boljjjjjj

    Хариулах
  8. Irgen 2020-05-05 22:44 at 22:44

    Hamag ajiltanaa haldag haan banknii 45%ezmeshdeg gej bna bidniig luiwardaad bgaa luiwarchin ene ym bishvv

    Хариулах
  9. Иргэн 2020-05-05 22:59 at 22:59

    Жонхуу Хаан банкны Савадагийн хувьцааг хусах гээд Баатарсайханаар оролдоод эхэллээ дээ, давуу эрхээсээ татгалз гэж дарамталж байгаа юм, чааваас

    Хариулах
  10. Бат 2020-05-06 00:24 at 00:24

    Бусад хүмүүс шиг уул уурхай, архи, пиво үйлдвэрлэж ашиг олоогүй байна. Атаархаж байгаа нэгний явуулга даа. Цэвэр ариун хөдөлмөр үнэртэж байна

    Хариулах
    1. Нэргүй 2020-05-06 09:42 at 09:42

      Ih ajil hiijee.Mundag yum.

      Хариулах
    2. Govi 2020-05-06 10:08 at 10:08

      Sain bna.

      Хариулах
  11. Hg 2020-05-06 00:32 at 00:32

    L.boldiig hawchuulj yaj bga uhaani yum bol
    Humuusiig teneg gj bodood bn uu

    Хариулах
  12. Эрдэнэбат 2020-05-06 01:31 at 01:31

    Бүх л ашигтай гэсэн салбар луу орсон бна шүү. Жирийн монгол залуучуудад юу ч үлдээгээгүй бна шүү новш чинь. Монголд 1 баян олигарх биш 1000 гаруй дундаж хөрөнгөтөн хэрэгтэй гэж бодож явдаг хүн шүү би. Ийм новшийг төрүүлсэнд бид өөрсдөө л буруутай. Залуучууд нь сонгуулиа өгөх л хэрэгтэй шүү.

    Хариулах
  13. Нэргүй 2020-05-06 05:54 at 05:54

    tavan bogdiin reklam uu guyu PR iin shine huvilbar uu kkk

    Хариулах
  14. Зочин 2020-05-06 07:28 at 07:28

    компаниуд хэцүү байдалтай байгаагаас намуудад хандив өгөх боломжгүй байгаа. хандив өгөхгүй байгаа компаниудыг оролдох нь ойлгомжтой.

    Хариулах
  15. иргэд олон түмэн 2020-05-06 09:58 at 09:58

    Хэрэгт холбогдолтойг нь тогтоож яллагдагчаар татаж УИХ-д нэр дэвшүүлэх гэж байгаа юм болуудаа?одоо чинь яллагдагчаар татагдаж байж нэр дэвшдэг болсон гэл үү?нэр цэвэр гар цэвэр болохоор хулгайч луйварчдын толгой хоргодох ял завших газарт авдгүй болоод яллагдагчаар татагдаж байж нэр дэвших журамтай болоо гээш үү?

    Хариулах
  16. Govi 2020-05-06 10:06 at 10:06

    Үндэсний түүхий эд дээр суурьласан “Говь” ХХК-аа өдий зэрэгтэй авч явдагт нь баярладаг шүү!!!
    Амжилт хүсье!

    Хариулах
  17. Нэргүй 2020-05-06 10:49 at 10:49

    тоеота, kfc, burger king, pizza hut гэх мэт алга бна

    Хариулах
    1. ogi 2020-05-06 17:28 at 17:28

      burger king bish shuu Max groupiinh

      Хариулах
  18. Нэргүй 2020-05-06 10:59 at 10:59

    энэ баячууд ард түмэнд жаахан амьсгалах агаар боломж өгч болдоггүйн байхдаа бусдад жаахан орон зай өгмөөр юмаа

    Хариулах
    1. хэхэ 2020-05-06 12:16 at 12:16

      би баян биш, гэхдээ гайхаад байх юм. Яг ямар оронзайн дутаад байгаа билээ? яг яагаад чадахгүй байгаа билээ?

      Хариулах
  19. эргүү монгол зон 2020-05-06 12:12 at 12:12

    хөөрхийс, арчаагүй монголчууд, юм хураасан нэгнээ тонож суудаг хойно доо чааваас. Агуйн түвшний хүний л авир юм даа. Улсын нь заяа түшиг кккк сонгуулийн хавсарга дээрэм тонуул нь эхлээ шаааасн

    Хариулах
  20. Лу.Болд 2020-05-06 12:58 at 12:58

    4.Лу.Болдын мэдэлд 23 охин компани байна
    Гадаад харилцааны сайд Лу.Болд. АН-ын том санхүүжүүлэгчдийн нэг, монголын тэргүүн баячуудын жагсаалтыг өнгөлдөг энэ эрийн хөрөнгө тун хурдан аривжсан. Лу.Болдын “Бодь групп” нь банк санхүү, хэвлэл мэдээлэл, энтертайнмэнт, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, барилга хөрөнгө оруулалт зэрэг салбаруудад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг, 15 охин, 8 хамтарсан хөрөнгө оруулалт бүхий нийт 23 гишүүн компанитай.

    Хариулах
  21. Нэргүй 2020-05-06 15:04 at 15:04

    Mongoldoo nertei tom kompaniudyn ezed buruu zuild orootsoldohoos l ihed bolgoomjloh heregtei yum. Shunal gegch heniig ch yund ch hiij chadna.

    Хариулах
  22. Unen 2020-05-06 15:19 at 15:19

    1,8 terbum togrog oroondoo avaachaad nuuh yum Bn l daa. Manai ATG iinhaar bol! Songuuli dohohoor yum yum boloh shinjtei.

    Хариулах
  23. Нэргүй 2020-05-06 16:38 at 16:38

    мундаг ажилсаг бас энгийн даруу хан хүн шиг харагддаг.

    Хариулах
  24. БЛА БЛА 2020-05-06 19:51 at 19:51

    Мундаг, Үлгэр жишээ Бизнес эрхлэгч….. 1.8тэрбум авсан ч яалаа аваагүй ч яалаа… тэрүүгээр дутах хүн биш. оролдмоор санагдсан юм байгаа биз

    Хариулах
  25. Халх сайн эр 2020-05-07 01:12 at 01:12

    Олон улсад Эдийн засгийн алуурчид улсыг мөхөөж байна. Монголд энэ зэргийн 2 нам дамжсан хорчин Торгууд бүгдийг гартаа авч бултыг захирах бол нэг л санаа, гарын үзүүр шүү дээ. Удахгүй Баатарсайханы өмнө сөгдөх цаг ирнэ биз.

    Хариулах
  26. uur hurev 2020-05-07 07:04 at 07:04

    ochnoon horongtei bj hogiin gar bnda mongoliin baychuud yagaad idej barhhui horongtei bj ulsiin horongo mongo rvv ordgiin boloo estoi shunaliin deed helber hanaj tsadaj chdadgui homhoinuud ym da tsalingaaraa amidrch bga mani met teghr yu bolj taarhuu arai ymaa.

    Хариулах
  27. Нэргүй 2020-05-07 07:47 at 07:47

    Монголчууд овоо томорсон хувийн компаниудаа үзэн яддаг тамын тогооны үзлээсээ хэзээ салах вэ? Бүгдээрээ жижиг хэвээрээ байхыг хүсээд бн уу?

    Хариулах
  28. Archdilal 2020-05-07 11:05 at 11:05

    Govi bolon Juulchin XXK n 60% deesh ajilchnaa say tsomotsgoson. Tsomotgoliin mungu uguhguin tuld uursduur n ajlas garah urgudul alban ysoor bichuuled zail gesen dee.

    Хариулах
  29. Нэргүй 2020-05-07 12:17 at 12:17

    Naad bichsen chin tegeed kompaniin reklamdaad bgaa yumuu yu gj oilgoh ve

    Хариулах
  30. Зочин 2020-05-07 15:37 at 15:37

    Яасан ханаж цаддаггүй, пяздаа вээ.

    Хариулах
  31. zok 2020-05-07 19:45 at 19:45

    Huuk yook hoyar end huvi ezemshih ni dee

    Хариулах
  32. Ардын элч 2020-05-07 22:55 at 22:55

    Монголд байгаа томоохон группууд, томоохон байшин, барилга, уурхайн жинхэнэ эзэд нь хятад, солонгос, япончууд байх үндэслэл өндөр байх шүү. Монголын иргэдийн нэрийг ашигладаг байж болзошгүй …

    Хариулах
  33. Зочин 2020-05-07 23:54 at 23:54

    Энэ нөхөр чинь харин жинхэнэ хулгай ч биш үү? Яаж ч бодсон энэ хүнд яааж ийм хөрөнгө байж таарах уу? Энэ мэтчилэн хусдаг бхнээ.новш юмаа.

    Хариулах
  34. Шудрага бай 2020-05-08 01:17 at 01:17

    Ариун хөдөлмөрөөр хүнийг хөдөлмөрийг үнэлэж олон гэр бүлийг тэжээж эдүү дайтай амьдруулаж байгаа зөв удирдагч .хөдөлмөрлөж чадахгүй бол дуугай бай.энэ бол гүтгэлэг

    Хариулах
  35. Болж дээ 2020-05-08 05:08 at 05:08

    Хаан банканд сануулга өгч байгаа байлгүй дээ. Үгэнд орохгүй бол эрүүл мэндэд чинь сайнгүй юм болно шүү гээд байсан болж дээ.

    Хариулах
  36. Иргэн 2020-05-08 11:43 at 11:43

    Үгүй ээ цадахгүй нээ

    Хариулах
  37. Зочин 2020-05-08 13:58 at 13:58

    Мундаг хүн юм аа… ийм олон төрлийг бизнес атгаж чадаж бна…
    томчуул бизнест нь шунаж дээ…

    Хариулах
  38. зочин 2020-05-08 17:03 at 17:03

    хулгайч хотны нохой жанхуугийн өрөөсөн шүү дээ.эднийг шалгаад яаах юм,хулгай хийсэн хөрөнгийн хурааж аваад шууд буудаж алах.мафийн сүлжээ дуусахгүй монгол орныг эзэлчихсэн бгаа.тасралтгүй хөрөнгийн хураа буудаж устга.бүгдын нэг хотны нохой үлдээхгүйгээр

    Хариулах
  39. баатарсайхан 2020-05-08 17:06 at 17:06

    хулгайч хотны нохой жанхуугийн өрөөсөн шүү дээ.эднийг шалгаад яаах юм,хулгай хийсэн хөрөнгийн хурааж аваад шууд буудаж алах.мафийн сүлжээ дуусахгүй монгол орныг эзэлчихсэн бгаа.тасралтгүй хөрөнгийн хураа буудаж устга.бүгдын нэг хотны нохой үлдээхгүйгээр

    Хариулах
    1. Нэргүй 2020-05-08 22:28 at 22:28

      Tarhindaa gerel oruul

      Хариулах
    2. Tulgtulgaa 2020-05-08 22:30 at 22:30

      Tarhindaa gerel oruul

      Хариулах
  40. Зочин 2020-05-09 17:49 at 17:49

    Зев ажиллавал едий зэрэгт хурэх боломж хэнд ч байгаа. Манайхан тамын тогооны ажлаа л сайн хийж чадна.

    Хариулах
  41. сүрэн 2020-05-11 16:01 at 16:01

    Ажилсаг,зүтгэлтэй сайн хүн л гэж хардаг шүү.Мөн ч олон хүнийг,тэдний ар гэрийг тэжээж байгаа даа.Говьд гэхэд л хэдэн мянгаар тоологдох хүн ажилладаг гэсэн.Ажил хийж байгаа хүнд бага зэргийг алдаа байлгүй яах вэ.Бизнесийг нь булаах гэсэн муухай санаа,оролдлого байх вий дээ

    Хариулах
  42. Зочин 2020-05-13 22:10 at 22:10

    Ийм олон компанитай байж эрүүл мэндийн даатгалаас мөнгө хусаад л байж байдаг үнэн агуу шуналтай хүн юмаа

    Хариулах
  43. Нэргүй 2020-07-03 09:22 at 09:22

    5n bogd xas bank 2g sain shalga

    Хариулах
  44. Зочин 2020-07-05 09:15 at 09:15

    Өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүний бүтээсэн юм дээрэмдэж болохгүй л дээ.

    Хариулах
  45. zochin 2020-08-08 09:58 at 09:58

    Genet bayajina gdeg tsagaanaa uchirtai shd ultras luivardaj huvidaa ashiglaj l bayajina oor haanaasaa oloh ve de Uisiin mongond garaa dyrsen asar tom savartai bh ni Eryyl mendiin daatgalaas gantshan gj yy tiim bish ee ulsiin mongo uurhai zergees tsulaital luivardsan ni gartsaagyi Huviin heshlee Mongol uls demjin hogjyylne gj yyniig hldeg yom bh da Arai arai Naimaa gj neg dugaar orovch nogoo dugaar gardag aa gj Huviin hevshliig hogjyylj bga bish buruu garaad feodalizm hogjyylj bga yom bna da tor ni ch ter bayachyyd ni ch ter gmt hrgiin uurhai bolj bga yom bna

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн