Орон гэргүй иргэдэд зориулсан тусгай орон сууцыг Улаанбаатар хотын суурьшлын бүсийн гадна барих ажлыг энэ долоо хоногт эхлэхээр болсон гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээллээ.
1905 м2 талбай бүхий 250 хүн амьдрах боломжтой орон сууцыг ашиглалтад оруулахаас гадна эдгээр иргэдийг сургах дадлагажуулж, ногоон байгууламжийн ажилд оруулж, мод зүлэг тарих гэх мэт аж ахуйн ажилд хамруулах замаар нийгэмшүүлэх шаардлага бий болсон гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд нийт орон гэргүй иргэд 850 байдаг бөгөөд энэ оны эхнээс бүртгэл хяналтыг зохион байгуулж, тусгаарлах байранд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа юм байна.
Эдгээр иргэдийн 84.6 хувь нь эрчүүд, 46 хувь 18-45 насныхан бөгөөд дунджаар 1.5 жил гудамжинд амьдарч байна гэсэн судалгаа байдаг аж.