АТГ: “Таван богд”-ын Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийжээ

“Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийсэн гэж АТГ-ын эх сурвалж мэдээлжээ. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбогдуулан шалгаж, өрөөнд нь нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цацагдаж байна.
АТГ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Таванбогд группийн Ерөнхийлөгчийг анхааралдаа авсан бөгөөд энэ талаараа хараахан мэдээлэл өгөх болоогүй гэж мэдэгдсэн байна.
А.Баатарсайханы мэдэлд маш олон аж ахуйн нэгжүүд байдаг. Хөрөнгө орлогоороо тэргүүлдэг Монголын том бизнесмэн дампуурсан банктай холбогдож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд савраа дүрсэн эсэхийг АТГ-ын шалгалт тогтоох нь ээ.
Таван Богд” Групп нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, зочид буудал, аялал жуулчлал, банк санхүү, технологийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг, монголын нэр хүндтэй томоохон групп компаниудын нэг болон өргөжин хөгжиж байна. 1995 онд Японы дэлхийд алдартай “FUJIFILM” корпорацийн албан ёсны дистрибьютор болж, гэрэл зургийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлснээр Таван Богд Групп нь үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 14 охин компани, 3 хөрөнгө оруулалттай компанитайгаар Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байна.
“ТАВАН БОГД ТРЕЙД”
“Таван Богд Групп”–ийн толгой компани бөгөөд 1997 онд Группийн хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин компаниудад менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
“Таван Богд Интернэйшнл” ХХК
Гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тухайн салбартаа монголын зах зээлийн 30 хувийг дангаар хангадаг, 200 гаруй ажилтан, ажиллагсадтай, Улаанбаатар хот, 21 аймагт бараа түгээлтийн сувагтай.
“Таван Богд” ХХК
АНУ-ын “XEROX” корпораци,Тайландын “Адванс Агро” компанийн албан ёсны дистрибьютор. “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэртэйгээр хэвлэлийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллаж байна. Тус компанийн “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь Монголдоо хамгийн өндөр хүчин чадалтай хэвлэх үйлдвэрт тооцогддог бөгөөд офсет хэвлэлийн зах зээлийн 30 гаруй хувийг, сурагчийн дэвтрийн зах зээлийн 50 хувийг дангаар эзэлдэг.
“Таван Богд Моторс” ХХК
“Volkswagen” брэндийн суудлын автомашин ба оригиналь сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, компьютер оношлогоо зэрэг үйлчилгээг цогцоор нь явуулдаг. ХБНГУ-ын Volkswagen корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч.
“Улаанбаатар гурил” ХХК
“Улаанбаатар” Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 25%-г, дотоодын гурилын зах зээлийн 37%-г дангаараа хангах хүчин чадалтай. Үйлдвэр нь 3 бие даасан хэсэгтэй бөгөөд, тус бүр нь хоногт 110 тн буюу нийтдээ 330 тн тариаг цэвэрлэж боловсруулан 75-78 хувийн гарцтай дээд, нэг, хоёр, гуравдугаар зэргийн гурил, мөн малын тэжээлийн болон хүнсний хивэг үйлдвэрлэх техникийн хүчин чадалтай.Хоногт 300 тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрийг Дархан-Уул аймагт барьж, ашиглалтанд оруулсан.
“Жуулчин” ХХК
1954 онд буюу социалист нийгмийн үед Монголд ирэх албан ёсны жуулчдыг хүлээн авах зорилготойгоор байгуулагдсан түүхтэй. 1991 онд хувьчлагдан Таван Богд Группийн салбар компани болсон.
“Эйрлинк Монголиа” ХХК
2001 онд үүсгэн байгуулагдсан. МИАТ, Аir China, Korean Air, Aeroflot, United Airlines, Turkish Airlines зэрэг авиа компаниудын нислэгийн тийзийг борлуулж, ойролцоогоор 10,000 иргэнд үйлчилж, Монголын нийт зах зээлийн 30 гаруй хувийг эзэлж байна. Олон улсын агаарын тээврийн холбоо буюу IATA-ийн албан ёсны гишүүн Эйрлинк Монголиа ХХК нь 2012 оны Лондоны олимпийг дэмжигч компаниар шалгарч, олимпийн логог үйл ажиллагаандаа ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
“Хаан Палас” зочид буудал
2005 онд үүсгэн байгуулагдсан. Таван Богд Групп 2007 онд Европын дээд зэрэглэлийн Кемпински зочид буудлын худалдааны лицензийг эзэмших эрхтэй болж, менежментийн гэрээ байгуулснаар Монголд дэлхийд алдартай зочид буудлын сүлжээ “Кемпински Хаан Палас”-ыг байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байна.
“Үлэмж Их” ХХК
Японы “Funai, “Toshiba” брэндийн зурагт, хөргөгч, угаалгын машин болон Германы “Dirt Devil” брэндийн тоос сорогчны албан ёсны дистрибьютрээр ажилладаг.
“Таван Богд Констракшн” ХХК
Барилгын салбарын болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлдэг. Өөрөөрхэлбэл Ц.Баатарсайхан захирлын үл хөдлөх хөрөнгийн засвар үйлчилгээ, барилга байгууламжийг барьдаг. “Volkswagen” show room –ийн барилга, Смарт худалдааны төв-ийн барилга, “Хаан Палас” зочид буудлын угсралтын ажил, “Улаанбаатар гурил” үйлдвэрийн оффис, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, угсралтын ажлууд, гурил хадгалах агуулах, “Таван Богд Плаза”–ийн барилгын их засвар, Таван Богд Электроникс” ХХК-ий “Xerox document center”- ийн барилгын засал чимэглэл, ”Монгол Машин” ХХК-ийн оффис, агуулахын их засвар, “Жуулчин” ХХК – ийн оффисын их засвар, 15 айлын орон сууц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн.
“Монгол Машин Концерн” ХХК
2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаниудад үйлдвэрийн байр, агуулах, оффисын байр, гаалийн баталгаат агуулах зэргийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
“Праймсофт” ХХК
2011 нд Программ хангамжийн худалдаа үйлчилгээ, техникийн туслалцаа болон мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр байгуулагдсан.
Л’Окситан
Францын Л’Окситан хэмээх дэлхийд алдартай гоо сайхны брэндийн албан ёсны төлөөлөн борлуулагчаар сонгогдон, тус брэндийн бутик дэлгүүрийг Сентрал Тауэрийн хоёр давхарт нээсэн.
“Говь” ХХК
2007 онд Таван Богд Групп Япон түншүүдийн хамт Говь ХК-ийн хувьцааны 73,45%-ийг эзэмших эрхтэйгээр хувьчлан авсан юм. 30 жилийн түүхтэй тус үйлдвэр нь Монголын тэмээ болон ямааны 100% нарийн, тансаг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ дэлхийд эхний тавд багтдаг. Жилд дунджаар 800,000 төрлийн сүлжмэл болон нэхмэл эдлэл, 25 000 ширхэг оёмол бүтээгдэхүүн, 350,000м2 нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
“ЗаМайн Сервисез” ХХК
“Марубени” корпорацитай хамтран Японы дэлхийд алдартай “Hitachi” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдаалах, засвар үйлчилгээний төв бүхий “ЗаМайн Сервисез” компанийг 2010 онд үүсгэн байгуулсан.
“ХААН” банк
Таван Богд Групп нь Хаан Банкны хоёр дах томоохон хувьцаа эзэмшигч. Монгол орон даяар 500-аад салбар, 150 бэлэн мөнгөний машины сүлжээ бүхий хамгийн том энэ банк жилдээ олон зуун саяын ашиг олдог.