Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна /2020.03.27/

Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар 7-н шийдвэр гаргасан байна. Ерөнхий сайдын гаргасан дараах шийдвэрүүдийг хүргэж байна.

  1. 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
  2. 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөллөө.
  3. 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Мөн аравдугаар сарын 01 хүртэл татвар авахгүй.
  4. Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ.
  5. Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
  6. 0-18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна.
  7. Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны үнэ литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна. Мөн УИХ-ын сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж, судалж байгаа. Үүнд Засгийн газар огцрохгүй.

 

By updown

13 thoughts on “Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах долоон шийдвэрийг өнөөдөр гаргалаа”
    1. Гэртээ ажилгүй хүүхдүүдээ харсан ээжүүд зөндөөл байна шүүдээ ажилгүй хүмүүс хохироод байна тэгш эрхээ эдлүүлэлдээ

  1. За яахавдээл попрол бна айл гэдэг чинь уул шугамандаа ядарсандаа түрүүлж тусалж дэмждэг дээ. Гэтэл дандаа ажилтай орлоготой НДШ төлдөг улсуудад өгөөжтэй юм хийжээ. Ажилгүй , ажлын байргүй , ажилд орсон ч цалин өгөхгүй болохоор гарсан үй олон улсад дунд хуруу өглөө

  2. Өрх толгойлсон ажилгүй хүмүүст 1 удаа ч болов төр засгаас дэм өгөх боловуу гж их харлаа алга. Тэр гаднаас ирэх нислэгүүдээ яаралтай зогсоо. Эсвэл хөдөө хээр байр бэлд . Энэ хот архиа болио. Бас хаасан байгаа бүх газраа ажлуулаа. Ард нь амьдрал бншүү

  3. Hamgiin turuund ARHI aa zarahgui shiidver gargaasai.Huviin olon kampani on garaad erdee ch ajillaagui.ger buliin hureend bainga arhidalt.

  4. Хувийн хэвшилд ажилдаг хүмүшс дандаа нийгмээс гадуурхагдаж үлдэхиймаа. Нийгмээ дагаад бидний ажилдаг газар адилхан л хүндэрч бна. Тэхээр бид яахуу. Хохь нь уу тэй. Урьд нь ажилаад банкаа төлөөд болдог бсан бол хорио цээрээс болоод төлж чадахгүй нэхүүлээд бж бна. Бид яах болж бна. Иргэдээ ялгалгүй гадуурхалгүй доривтойхон шийдвэр гаргачихаж чадахгүй яацарсан олгой толгойтой хүмүүс вээ. Яаж улсын толгойд явж чадаж бнаа

    1. журмаа унш хувийн хэвшлийхэн хамрагдана улсынх хамрагдахгүй гэж бна
      Улсын байгууллагынхан гадуурхагдах ёстой юм уу

  5. Төрийн байгууллага, улсын байгууллага гэж ангилах бсын бол анхнаасаа хэлэхгүй яасын бээ. Хамгийн хүнд хүчир ажлын хийж бгааа төрийн улсын байгууллагын ажилчид хүн биш юм уу. Энэ хорио цээрийн үед хэн ажиллаж бна улсын байгууллагын албан хаагчид, эмч, цагдаа, онцгой ниййслэлийн бүх байгууллагууд, төрийн өмчит байгууллагууд, дүүргийн хороодод хэн эргүүлд гарчийн төрийн байгууллага, төрийн өмчит байгууллагууд… Яагаад ялгаж бгаа юм бээ, зээлтэй бол зээлтэй цалин бага, адилхан хүмүүс. Баярлуулан гомдоолоо доо. Ерөнхий сайдаа

  6. Bi orh tolgoilson 2 baga nasnii huuhedtei ulsad ajildag. Tsalintai eej neriidleer amar gsn bolowch tsalin maani zeelendee hurehgui hetsuu bn. Toriin bank 90 honog zeel hoishluulna gsn hernee shaal hudlaa. Hugatsaa hetervel zeel har angilald orno gsn. Iin baij irgedee harj uzlee gd hudlaa yrihiin. Yadaj ter orh tolgoilson etseg ehchuuded ulirald neg udaa mongo ogdiin bn. 2 huuhedtei gd bid 3t uguhgui hassan. Ter baitugai huuhdiin mongonoos hasaad buten 1 jil bolsnii daraa boon yum boljiij 20k ugj ehelsen. Belevsen 2 jhan huuhedtei nadd bol hetsyyl bna . Xooloo arai gj dunguj bn .

  7. За тэгээд энэ яг биелэх үү? Эхний гаргасан шийдвэр буюу зээл хойшлуулах асуудал одоо болтол банкууд нь иргэдийнхээ зээлийг хойшлуулахгүй байна түүндээ хяналт тавьж байгаа юмуу. Зээлээ төл гэж байнга ярьж нэхээд хэзээ төлөх үү, хэзээ төлөх үү гэж шахаад байна цаад банк чинь / хаан банк /
    Зээлээ хойшлуулъя гэсэн чинь 2 сараар л хойшлуулна тэгсэн ч та огт төлөлт хийхгүй биш хүүг хийгээд явна гэж байна. Гэтэл ард иргэдийн чинь амьдрал хүндрээд өдөр хоногийн хоолоо арай хийн залгаж үр хүүхдээ өлсгөчихгүй байгаа хүмүүс олон байгаа тийм байтал банкны төлөлтийг 3 сар огт төлөлт хийхгүй хойшлуулж чадахгүй байгаа юм уу. Монголын баялагийг хувааж идээд та нар ч хоосон хонохгүй байгаа байх харин ард иргэд чинь элгээрээ мөлөхлөө ойлгож байна уу? Бодиттой шийдвэр гаргаад түүндээ хяналт тавьж ажиллаач

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн