Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах долоон шийдвэрийг өнөөдөр гаргалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна /2020.03.27/
Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар 7-н шийдвэр гаргасан байна. Ерөнхий сайдын гаргасан дараах шийдвэрүүдийг хүргэж байна.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж байна.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөллөө.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийг ААНОАТ-аас бүрэн чөлөөлж байна. Мөн аравдугаар сарын 01 хүртэл татвар авахгүй.
- Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэхүү үйл ажиллагаа гурван сар үргэлжилнэ.
- Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
- 0-18 насны хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 30,000 төгрөг болгож байна.
- Ирэх сарын 15-наас эхэлж шатахууны үнэ литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах ажлыг үүрэг болгож байна. Мөн УИХ-ын сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ бид Ерөнхийлөгчийн уриалгад хүндэтгэлтэй хандаж, судалж байгаа. Үүнд Засгийн газар огцрохгүй.