Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэсэн фэйсбүүк хаягнаас, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурна гэсэн мэдээлэл тараажээ. Энэ талаар Сангийн яамнаас албан ёсоор “худал фэйсбүүк хаягнаас худал мэдээлэл тарааж байна” гэж мэдээллээ. Тиймээс ард түмнийг худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав. Хуурамч хэмээн мэдэгдсэн хуудас руу орж үзэхэд 2017.05.15-ны өдөр байрлуулсан доорх мэдээлэл хадгалагджээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА ХУДАЛДАА  ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРЛАА ЗАРЛАНА!!!

Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн. Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай. Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хааллтай хуралдаан дээр хэлсэн үгнээс… 2017.05.15

By updown

4 thoughts on “Сангийн сайдын нэртэй хуурамч хаягнаас худал мэдээлэл тараажээ”
  1. манайхан нээрээ ямар муухай юм бэ дандаа нэгнийгээ хорлож байхын энйигээ болих хэрэгтэйлдээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн